2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар /2026.02.24/ “Ачит Ихт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг хэлэлцэж, шийдвэрлэв.
Дээд шүүхээс “Ачит Ихт” ХХК болон Засгийн газрын маргаан бүхий акт болох Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийг 6 сарын хугацаагаар түргэлзүүлэх өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан байна.
Ингэснээр, Засгийн газар тогтоосон хугацаанд хууль ёсны шинэ шийдвэр гаргахгүй бол маргаан бүхий тэмдэглэл бүхэлдээ хүчингүй болох юм.
Шүүх Монгол Улсад хувийн өмч, хувийн хэвшлийн үйл ажиллагаа руу төр хүч түрэн дайрч, хууль бус акт “ тэмдэглэл”-ээр боомилж болохгүйг сануулсан шийдвэр гаргаснаа нээлттэй мэдээлээд байна.

ТӨР “ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ”-ЭЭР ХУВИЙН КОМПАНИЙГ БООМИЛСОН НЬ
Анх “Ачит Ихт” ХХК нь Засгийн газар нь албан ёсны тогтоол, захирамж гаргалгүйгээр 2024.04.24-ний өдрийн ердийн хурлын “тэмдэглэл”-ээр холбогдох байгууллагуудад үүрэг өгч, экспортын, тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн үйл ажиллагааг боомилсон гэж үзэн “тэмдэглэл”-ийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар албажаагүй шийдвэрээр буюу хурлын тэмдэглэлээр хувийн компанийн үйл ажиллагааг зогсоох, шалгах үүрэг өгсөн нь эрхзүйн ноцтой алдаа гэж үзсэн юм.
Засгийн газар тэмдэглэлдээ “төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй, орхигдуулсан” гэж хувийн компанийг буруутгасан ч бодит байдал дээр төр хариуцлагаа ухамсарласан уу гэх асуулт гарч ирдэг.
Энэ хугацаанд “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, вайбэр чат, баривчилгаа гэх мэт хуурамч мэдээллийг төрийн оролцоотой цацсан байдаг. Шүүх хувьцаа эзэмшигчийг баривчлах шийдвэрийг хүчингүй болгоход Засгийн газрын тэргүүн асан Л.Оюун-Эрдэнэ нарын улс төрчид бухимдаж, шүүхийн шийдвэрийг ил тод буруутган, улс төрийн шахалт үзүүлсэн. Энэ бол нэг талаар шүүх эрх мэдэлд гүйцэтгэх засаглал хөндлөнгөөс оролцож, “баривчлах ёстой” гэж тулгасан Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн бодит кейс болсон гэж болно.
Арга ядсандаа П.Цагааны зүгээс Ерөнхийлөгчид хандан ил захидал бичиж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Оюун-Эрдэнэ нар санаатайгаар худал мэдээлэл тарааж, үйл ажиллагаанд саад учруулсан гэдгийг олон нийтэд ил тод илэрхийлсэн.
34 ХУВЬ БА ТӨР ТАТГАЛЗСАН ХУВЬЦАА
“Ачит Ихт” ХХК-ийн зүгээс үйлдвэрээ ашиглалтад орсон үеэс л “Эрдэнэт үйлдвэр”-т төрийн эзэмшлийн 34 хувиа авч, ТУЗ-д төлөөллөө томилох саналыг12 удаа албан бичгээр хүргүүлсэн гэдэг. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдлагууд төслийг “эрсдэлтэй” гэж үзээд хувьцаа эзэмшихээс татгалзаж, оронд нь борлуулалтын орлогоос төлбөр авах гэрээ байгуулсан байна.
Гэтэл 2024 онд Засгийн газрын хуралдаанаар гэрээг илт нэг талыг барьсан гэж үзэн, нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг шалгаж шийдвэрлэх тэмдэглэл гарган, хувьцаа эзэмшигчдэд илт захиргааны болон сэтгэлзүйн дарамт үзүүлж эхэлсэн байдаг. Үндсэндээ, төр “эрсдэлтэй” гээд татгалзсан атлаа, үйлдвэр амжилттай ажиллаад эхлэхээр “төрийн өмчийг үнэгүйдүүлсэн” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан нь хууль ёсны гэрээг хүчээр өөрчлөх, хувийн өмчийг булаах гэсэн төрийн дарамтын онцгой хэлбэр байв.
Тиймээс компанийн зүгээс "Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтарсан компани байгуулах сонирхолтойгоо илэрхийлэн, Засгийн газартай хэлэлцээрийн ширээнд сууж, харилцан ашигтай шийдвэр гаргахаар ажлын хэсэг томилж, хэд хэдэн удаа уулзсаны эцэст 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тохиролцоонд хүрсэн.
Компани төрийн эзэмшлээ тусгай АМНАТ-аар орлуулахаар тохиролцсон бөгөөд талууд гарын үсэг зурж баталгаажуулаад байна. Тэгэхээр энэ хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар шинээр акт гаргаснаар өмнөх тэмдэглэлийг хүчингүй болгохоор шүүхээс шийдвэрлэжээ.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19