НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Америкийн ардчилал эрсдэлд орсон уу?
МЭДЭЭ

Америкийн ардчилал эрсдэлд орсон уу?

2026 оны 1-р сарын 23
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөөд яг нэг жил болж байна. Энэ хугацаанд эрх мэдлийг маш ихээр өөртөө төвлөрүүллээ гэж түүхч, судлаачид бичжээ. Холбооны агентлагуудыг задалсан, хараат бус хяналтын байгууллагуудыг татан буулгасан, шүүхийн шийдвэрүүдийг эсэргүүцсэн, үзэл бодлын зөрчлийг дарж, улс төрийн дайснуудаа хяхан хавчсан, цагаачдыг чиглэсэн түүний арга хэмжээнүүд, гадаадын удирдагчдыг баривчлах, мэдээллийн хэрэгслийг дайрч доромжилсон гэх мэт үйлдлүүд нь АНУ ардчиллаа хадгалж чадах уу гэх эргэлзээг үүсгээд байна.

Судалгааны “Bright Line Watch” агентлаг АНУ-ын ардчиллын үнэлгээ 100 онооноос 54 болж буурсан нь тус улсыг либерал бус эсвэл холимог системтэй улсуудтай ойролцоо болсныг харуулж байна гэв. “Century Foundation”‑ийн шинэ ардчиллын индексээр 2024 онд 79 байсан үзүүлэлт 2025 онд 57 болж, 28%-иар унасан байна. Харвардын улс төр судлаач Стивен Левитский, Даниел Зиблатт, Торонтогийн их сургуулийн профессор Лукан Уэй нар “2025 онд АНУ Канад, Герман, Аргентин зэрэг оронтой адил бүрэн ардчилалтай улс биш болсон. Трампын удирдлага дор “өрсөлдөөнт авторитаризм” руу орлоо” хэмээн “Foreign Affairs” сэтгүүлд бичжээ.

Америкийн Иргэний эрх чөлөөний холбоо 2025 онд Трампын Засгийн газартай ардчиллын эрх чөлөөний төлөө шүүхэд 200 гаруй маргаан үүсгэж, 65%-д нь ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөөр нь АНУ даяар “Free America Walkout” эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ.

2026 оны сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулж, Конгресст олонх болох боломжтой учраас АНУ ардчиллаа хамгаалах боломж байна гэж бичсэн байна. Гол нь иргэд идэвхтэй сонгуульд оролцож, хууль эрх зүйн институцээ хамгаалах шаардлага тулгараад байна гэжээ.

Эх сурвалж: www.theguardian.com

Www.time.com

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа