НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ-ын “Визний бонд” хөтөлбөр Монголд хэрэгжинэ
МЭДЭЭ

АНУ-ын “Визний бонд” хөтөлбөр Монголд хэрэгжинэ

2026 оны 3-р сарын 17
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

АНУ виз олголтоо нэлээд чангалж байна. Энэ оны эхээр Трампын засаг захиргаа нийт 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Тэдгээр 75 улсын жагсаалтад Монгол Улс багтсан юм.

Хориг 2026 оны нэгдүгээр сарын 21-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнд ажлын түр хугацааны, аяллын болон тус улсад сурах визүүд багтаагүй. Тэгвэл тус улсын Төрийн департаментаас "визний бонд" хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

АНУ нь цагаачлал, аюулгүй байдлын бодлогоо илүү чангатгаж буй нь олон улсын геополитикийн нөхцөл байдалтай холбоотой байж болзошгүй юм.

Визний бонд хөтөлбөр нь "Би хууль зөрчихгүй, хугацаандаа буцаж ирнэ" гэдгээ мөнгөөр баталгаажуулж буй хэрэг юм.

Хэрэв консул таныг "буцаж ирэх магадлалтай ч бага зэргийн эрсдэлтэй" гэж үзвэл нэмэлт санхүүгийн баримт шаардана гэсэн үг. Жишээ нь, таны дансанд дор хаяж $5,000 - $15,000 (ойролцоогоор 17-52 сая төгрөг) байршуулах боломжтой байх ёстой. Энэ мөнгийг виз гарсны дараа АНУ-ын албан ёсны системээр төлдөг. Энэ мөнгө нь хаанаас гарсан болохыг (цалин, хадгаламж, мал хөрөнгө борлуулсан гэх мэт) нотлох шаардлагатай.

Визний бонд шаардуулахгүйгээр виз авах хамгийн сайн арга бол Монголдоо заавал буцаж ирнэ гэсэн баталгаа харуулах ёстой юм. Энэ хүрээнд үл хөдлөх хөрөнгийн баталгаагаа бэлдэх шаардлага тулгарч магадгүй. Өөрөөр хэлбэл, өөрийн нэр дээрх байр, хашаа байшин, газар, машины гэрчилгээг бэлдэх ёстой юм. Тогтвортой ажиллаж буйг нотлох НДШ-ийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, Монголд үлдэж буй гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий хүмүүсийн мэдээллийг ч нэхэж болзошгүй.

Хэрэв та АНУ явах гэж төлөвлөж буй бол зөвхөн АНУ-ын Төрийн департаментаас зөвшөөрөгдсөн, итгэмжлэгдсэн агентлагаар дамжих шаардлагатай.

Тэрчлэн өмнө нь АНУ-д зорчиж байсан бол хугацаа хэтрүүлээгүй, хууль зөрчөөгүй байх нь “тус улсын виз авахад хамгийн том давуу тал болно.

Г.ПҮРЭВ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Sep 2, 2026

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа