2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


Ирэх 7 хоногт болох Их хурлын өмнө Ши Жиньпин одоо ажиллаж байгаа 2, чөлөөнд гарсан 3 генералыг эрх мэдлээс зайлууллаа
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн ээлжит их хурал ирэх 7 хоногт Бээжинд эхэлнэ. Гуравдугаар сарын 5-нд эхлэх хурлын өмнө Ши Жиньпин Ардын чөлөөлөх армийн 5 генералыг намын эрх мэдлээс нь зайлуулжээ. Генералуудыг авлигын хэрэгт холбогдуулан албан тушаалаас нь зайлуулсан хэмээн өнгөрсөн Пүрэв гаригт мэдээлжээ.
Ши Жиньпиний ээлжит цэвэрлэгээнд Хятадын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн командлагчаар ажиллаж байсан Ли Цяомин, Тэнгисийн цэргийн командлагчаар ажиллаж байсан Шэнь Зиньлун, Цинь Шэньсян, Агаарын цэргийн Улс төрийн комиссараар ажиллаж байсан Юй Жунфу, Мэдээллээр дэмжих хүчний Улс төрийн комиссараар одоо ажиллаж байгаа Ли Вэй нар багтжээ.
Ли Цяомин, Ли Вэй нар нь Хятадын Коммунист намын Төв хорооны гишүүн юм. Төв хороо нь 200 гаруй гишүүнтэй намын удирдах бүтэц юм. Ли Цяомин, Ли Вэй нар өнгөрсөн аравдугаар сард болсон IV бага хурлын үеэр олонд харагдаагүй.
Нөгөө гурав нь чөлөөнд гарсан генералууд юм. Чөлөөнд гарахаасаа өмнө бүгд намын удирдах бүтцэд харъяалагддаг байсан боловч сүүлийн жил олны нүдэнд мөн харагдаагүй ажээ.
Одоогоос нэг сарын өмнө Ши Жиньпин өөрийн баруун гар гэгддэг Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, уг зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх штабын дарга Лю Жэньли нарыг “сахилга бат, намын дүрэм, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн” хэргээр албан ёсоор мөрдөн шалгаж эхэлснээ хэмээн зарлаж албан тушаалаас нь зайлуулсан.
Жан Юшя бол Вьетнамын дайнд оролцож явсан, одоогийн армийн удирдлагаас дарийн утаа үнэртсэн цор ганц генерал байсан бөгөөд армийн зэвсгийн худалдааг олон жил захирч ирсэн.
Албан бус мэдээллээр ирэх долоо хоногт эхлэх их хурлын дэгт арми, цэрэгжсэн цагдаагийн хүчний асуудлыг тусгайлан хэлэлцэхээр багтаажээ.
Пүрэв гаригт болсон Байнгын хорооны хуралдаанаар дээрх 5 генералаас гадна авлигын хэрэгт холбогдсон Сунь Шаочэнийг мөн эрх мэдлээс чөлөөлсөн байна. Сунь Шаочэн нь Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Нийгмийн бүтээн байгуулалтын хорооны дэд даргаар 2025 оны 10-р сард томилогдоод байсан юм. Үүнээсээ өмнө тэрбээр Өвөр Монголын Өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Олон улсын мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19