НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ТЕГ-аас “Херо энтертаймент”-ад нэгжлэг хийжээ
МЭДЭЭ

ТЕГ-аас “Херо энтертаймент”-ад нэгжлэг хийжээ

2026 оны 1-р сарын 16
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

ТЕГ-аас өчигдөр /2026.01.15/ “Херо энтертаймент”-ад нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн эрх мэдэл, албан тушаалын нөлөөг ашиглан “15 давхар”-ынхан бусдын өмчийг зүй бусаар дээрэмдэж авсан, нэр төрд нь халдаж, гүтгэлэг тараах замаар бусдыг сүрдүүлж мөнгө авсан байж болзошгүй үйлдлүүд илэрсэн байна.

“15 давхар”-ын гол зохицуулагч гэх УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Ууганбаяр, жиргээнд “bruno" нэрээр бичдэг байсан иргэн Л.Гантулгыг хуулийнхан мөрдөж эхэлсэн байна. Тэд мөрдөн шалгалтын явцад гадаад руу оргон зайлжээ. Хуулийнхан тэднийг аль улсад орогнож буйг олж тогтоосон байна.

Л.Оюун-Эрдэнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласан дөрвөн жил "Гэрэгэ 15"-ын пиарчид бие биедээ байр, орон сууц бэлэглэж, гадаад дотоодоор зугаалж, авто машиныг төрөл загвар бүрээр нь сольж унадаг болтлоо үндэслэлгүй хөлжсөн гэх асуудлыг хуулийнхан ийнхүү шалгаж эхэлсэн бололтой. Тэдний тансаглалын эх үүсвэр “Монгол хан” төсөл нэрээр халхавчилсан нүүрсний хулгайн хөрөнгө байж магадгүй гэж үзэж байгаа аж. Хууль зүй, дотоод хэргий сайд Б.Энхбаяр ч "Монгол хан" төсөлтэй холбоотой олон ноцтой баримт дэлгэсэн билээ. Тэрчлэн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Засгийн газрын даалгавраар Английн “Фүлхэм” багтай 4.6 тэрбумын гэрээ байгуулж, 100 хувь санхүүжүүлснээ хүлээн зөвшөөрсөн юм.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа