2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29


Төр иргэнээсээ мөнгө хураах аргаа улам нарийсгахдаа сайжруулсан зохицуулалт гэх чамирхсан үгээр халхлах дуртай. УИХ дээр ид хэлэлцэгдэж, олон нийтийн, нэн ялангуяа ажил олгогч, ажилтны анхаарлын төвд байгаа Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлт яг л ийм дүр зурагтай өрнөж байна. Өмнөх шиг бүх орлогоос хавтгайруулан авдаг байснаа бодвол арай дээрдсэн, сайжирсан зохицуулалт мэт харагдах боловч үнэндээ ажил олгогчийг торгодог систем хэвээрээ үлдэх бололтой. Өөрөөр хэлбэл, наанаа хууль шинэчлэгдсэн мэт боловч цаанаа одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн санаа яг тэр хэвээрээ үлдэж буйг АН-ын бүлгийнхэн ч шүүмжлэлтэй хандаж буй. Гэхдээ хуулийн төсөлд санал өгч, кноп дарах хүмүүс бол УИХ-ын гишүүд. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлээр ажил олгогчийг оюутныг НДШ-ээс чөлөөлөх гэх мэт “дүр эсгэсэн” жижиг сажиг өөрчлөлт хийхээс илүү бодлогын томоохон шинэчлэлт хийх шаардлага тулгарсан.
Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн хүсэл сонирхлыг хуулийн төсөлд оруулах, хэрэвзээ эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол хуулийн төслийг бойкотлох хангалттай кноп, нөлөө АН-д бий билээ.
Хуулийн шинэчлэлтээр хамгийн их хэл ам дагуулж буй чухал зохицуулалт нь байгууллагын төлдөг шимтгэлийн хэсэгт дээд хэмжээ тогтоох тухай заалт юм.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу ажил олгогч ажилтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийт 12.5%-14.5%-ийг НДШ-д төлдөг. Ажилтан өөрөө цалингаасаа тогтмол 11.5%-ийн НДШ суутгуулж төлдөг. Энэ бүгд нийлээд Монгол Улсад НДШ-ийн хэмжээ 24%-26%-д хүрсэн нь нэг ёсондоо аж, ахуйн нэгжүүдийн хувьд асар том дарамт болдог. Тиймээс НДШ төлж чадахгүй аж ахуйн нэгжүүдээс болж ажил олгогч давхар хохирч үлддэг. Энэ оны эхний улирлын байдлаар 6000 гаруй компани ₮155 тэрбумын НДШ-ийн өртэй байна.
Олон улсын практикаас харвал, байгууллагаас буюу ажил олгогчоос НДШ авдаг улс орон маш цөөн байдаг аж. Учир нь, энэ дүн иргэний ирээдүйн тэтгэвэр, тэтгэмжийг тооцоход ямар ч хамааралгүй, шууд утгаараа төрийн данс руу ордог, дарга нарын хулгай, луйврын мөнгө болж хувирдаг татвар юм. Товчхондоо, ажил олгогч нар НДШ нэрээр төрдөө дээрэмдүүлж байна гэсэн үг. Энэ мөнгө хэрэвзээ ажил олгогчдол үлдвэл үйлдвэрлэлээ чанаржуулж, ажлын байраа нэмэгдүүлж, ажилтныхаа цалин хөлсөнд зарцуулах боломжтой юм.
Бизнес эрхлэгчдийг ажлын байр нэмэгдүүлснийх нь төлөө урамшуулахын оронд, ажилтныхаа тоог нэмэх, цалинг нь өсгөх тусам нь санхүүгийн дарамтаар “торгодог” эдийн засгийн хөгжилд том зургаараа хортой. Тэгэхээр хууль батлагчид иргэнээ хохироож, ажил олгогчоо боомилсон бодлогоо бүхэлд нь өөрчлөхгүйгээр шилний цаанаас чихэр долоолгох сонирхолтой байгаа нь хуулийн төслөөс илтэд уншигдаж байна. Аливаа татвар, хураамжийн бодит шинэчлэл нь хурааж авахын тулд биш, хүртээмжтэй байхын тулд хийгддэг билээ.
Тэрчлэн Иргэний хуулиар зохицуулагддаг хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ гэдэг бол угтаа тухайн иргэний давхар орлого. Чи давхар орлого олж, амьдралаа сайжруулж байна гэж иргэдээ торгодог, орлогоос нь “хулгайлдаг” төр байж болохгүй.
Өнөөдөр монголчууд ганцхан газраас цалин авч амьдрахад бэрх болсон тул олон эх үүсвэрээс орлого олохыг хичээж байна. Гэтэл шинэ зохицуулалт нь “Та ажилтан учраас хоёр талын хоёр гэрээнээсээ хоёулангаас нь нийгмийн даатгалаа төл” гэж буй нь далд эдийн засгийг тэлэх бодлого юм.
Хөлсөөр ажиллах гэрээ гэдэг чинь нэг удаагийнх, эсвэл тухайн жилийн хэсэгхэн хугацааг хамарсан шинжтэй байдаг. Манай нийгмийн даатгалын тогтолцоо нь бүтэн нэг жилийн 12 сарын турш тасралтгүй шимтгэл төлж байж сая үр өгөөж, тэтгэвэр тэтгэмжийг нь хүртдэг хатуу журамтай.
Бодит амьдрал дээр иргэн гурван сар ажилтай байхдаа энэхүү хөлсөөр ажиллах гэрээнээсээ хуулийн дагуу нийгмийн даатгалаа төлчихдөг. Дараагийн гурван сард нь ажилгүй, орлогогүй болчихвол яах вэ? Төлсөн татвар, шимтгэл нь ямар ч үр дүнгүй болж, иргэн зүгээр л мөнгөө төр хураалгаад хохироод үлдэж буй юм. Төрийн сан руу орсон л бол иргэний ирээдүйд наалддаггүй гаж тогтолцоо байж болох уу? Тэр тусмаа иргэд, аж ахуйн нэгж нь олсон орлого бүрээсээ шимтгэл төлж эрх баригчид нь түүнээс нь хулгайлж, хумсалслахгүй гэх баталгаа бий юу?
НДС-г иргэд хулгайн үүр, овоохой гэж хардаг нь хоосон хардлага биш. Сар бүр иргэдийн цалингаас хураасан хэдэн зуун тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулахдаа зах зээлийн зарчмаар биш, дандаа улс төрийн нөлөөллөөр, танил талын сүлжээгээр шийдэж ирсэн. Үүний тод жишээ бол “Капитал” банкны дампуурал. Иргэдийн тэтгэврийн хуримтлал, эрүүл мэндийн даатгалын 340 гаруй тэрбум төгрөг ганцхан банкны дампуурлаар салхинд хийссэн. Энэ хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй, мөнгө ч бүрэн бүтэн олдоогүй. Ийм байж иргэдийнхээ олсон мөнгө бүрээс шимтгэл авч, аж ахуйн нэгжид хамааралгүй “татвар” төлүүлнэ гэдэг ШИЙТГЭЛ юм.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29