НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Азийн төмөр замын хөгжил
МЭДЭЭ

Азийн төмөр замын хөгжил

2026 оны 1-р сарын 20
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

НҮБ-ын санаачилсан “Транс-Азийн төмөр замын сүлжээ” (TAR) гэх сүлжээ нь Ази, Европыг холбосон 128,000 орчим км төмөр замыг хамардаг. Сүүлийн үед энэ чиглэлд дараах өөрчлөлтүүд гарч байна.

Азийн орнууд гаалийн болон техникийн зохицуулалтаа нэгтгэх замаар ачаа тээврийн хугацааг богиносгоход анхаарч мөн “дижитал шилжилт” болох цахим падаан, ухаалаг хяналтын систем болон блокчэйн технологийг тээвэр логистикт нэвтрүүлж эхэлсэн.

БНХАУ-ын санаачилсан "Бүс ба Зам" хөтөлбөрийн хүрээнд Зүүн Өмнөд Ази болон Төв Азид томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байна.

Хятад–Лаос–Тайландын төмөр зам. 2021 оны сүүлээр ашиглалтад орсон Хятад–Лаосын төмөр зам нь Зүүн Өмнөд Азийг эх газартай холбосон гол суваг боллоо. Одоо энэ замыг Тайландын Бангкок хүртэл сунгах ажил үргэлжилж байна.

Индонез дахь Зүүн Өмнөд Азийн өндөр хурдны төмөр зам (Жакарта-Бандунг) 2023 онд ашиглалтад орсон.

Харин Хятад–Киргиз–Узбекистан (CKU) -ы олон жил яригдсан энэ төслийн барилгын ажлыг эхлэхээр тохиролцсон байна. Энэ нь Төв Азиар дамжин Европ руу гарах хамгийн дөт зам болох юм.

Энэтхэгийн Мумбай-Ахмедабад чиглэлийн анхны өндөр хурдны төмөр замыг Японы "Шинкансен" технологиор барьж байна.

2024 онд Малайз улс хамгийн том төмөр замын компани болох Керетапи Танах Мелайу Бхд (KTMB) болон Тайландын Улсын төмөр зам (SRT)-ийн хамтарсан санаачилга болох ASEAN Express гэгддэг туршилтын төслийг эхлүүлсэн. Хятад руу чиглэсэн энэхүү хамтын ажиллагаа нь Малайзаас Хятадын Чунцин хүртэл ачаа тээвэрлэх зорилготой юм.

Саяхан Вьетнамын засгийн газар Ханой болон Хошимин хотыг холбох 1,500 км гаруй урттай, 67 тэрбум ам.долларын өртөг бүхий өндөр хурдны төмөр замын төслийг баталсан.

БНХАУ нь 2025 он гэхэд өндөр хурдны төмөр замын сүлжээгээ 50,000 км-т хүргэхээр төлөвлөж байгаа нь дэлхийн нийт өндөр хурдны замын 70 гаруй хувь юм. Ази нь өндөр хурдны галт тэрэгний технологиор дэлхийд тэргүүлж байна.

Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан Оросыг тойрон өнгөрөх Транс-Каспийн олон улсын тээврийн зам (TITR) буюу "Дундад коридор"-ын ач холбогдол эрс нэмэгдсэн.

Узбекистан-Афганистан-Пакистан (UAP)-н төмөр замын төслийн хэлэлцээр нь бүс нутгийн дэд бүтцийн интеграцийг мэдэгдэхүйц урагшлуулах юм.

6 тэрбум доллар хүртэлх өртөгтэй Транс-Афганистан төмөр замын төсөл нь Төв болон Өмнөд Азийн худалдаа, ложистикийг хөнгөвчлөх төсөл.

Энэхүү дэд бүтэц нь Узбекистан, Афганистан зэрэг далайд гарцгүй орнуудын эдийн засгийн өсөлтийн дэмжинэ.

Узбекистан-Афганистан-Пакистаны төмөр зам нь ойролцоогоор 573 километр замыг хамрах бөгөөд жилд 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх зорилготой. Тээврийн зардлыг 40 гаруй хувиар бууруулж, худалдааны үр ашгийг дээшлүүлэх боломжтой.

Хятад болон Япон улсууд нүүрстөрөгчийн ялгаралгүй устөрөгчийн түлшээр ажилладаг галт тэрэгний туршилтуудыг амжилттай хийж, зарим чиглэлд нэвтрүүлж эхлээд байна.

Жолоочгүй, бүрэн автомат галт тэрэгний системүүд метроны сүлжээнээс хальж, хот хоорондын тээвэрт нэвтэрч байна.

Эх сурвалжууд:

UNESCAP - Transport and Connectivity reports (2023-2024)

Asian Development Bank (ADB) - Infrastructure news

Railway Gazette International

theinvestor.vn

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Sep 2, 2026

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа