НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Цахилгаан автомашины оронд AI жолооч, роботакси санал болгож байна
МЭДЭЭ

Цахилгаан автомашины оронд AI жолооч, роботакси санал болгож байна

2026 оны 1-р сарын 9
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

“Лас вегас”-ын технологийн хамгийн том үзэсгэлэнд өмнө нь цахилгаан автомашин үйлдвэрлэгчид шинэ, хямд үнэтэй загвар эсвэл ирээдүйн машины төслөө танилцуулдаг байсан бол энэ жил хүн робот танилцууллаа.

Хьюндай (Hyundai) компани “CES-2026” үзэсгэлэнгийн гол илтгэлийнхээ үеэр “Boston Dynamics”-ийн "Atlas" роботыг сурталчлахаар шийдсэн нь автомашины салбар 2025 оны цахилгаан автомашины борлуулалтын таагүй мэдээг хэрхэн хүлээн авсныг, ирэх жилүүдэд хаашаа чиглэхийг маш тодорхой илэрхийллээ хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Одоо цахилгаан машины оронд нь "AI" (Хиймэл оюун ухаан) болон "Роботакси" (Robotaxis)-г санал болгож байна.

Хьюндайгаас гадна Мерседес компани Nvidia-ийн системээр тоноглогдсон, "Level 2++" түвшний жолоочийн туслах системээ энэ оны сүүлээр АНУ-д нэвтрүүлэх төлөвлөгөөгөө зарлав. Мөн 2026 онд Uber-ийн шинэ "Lucid Gravity" роботакси үйлчилгээнд гаргахаар хүлээж байгаа бөгөөд уг машинаа “CES-2026" дээр олон нийтэд танилцуулав. Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч, өнөөгийн хиймэл оюун ухааны "хөөсрөл"-ийн гол эзэн гэгддэг Nvidia компани "Alpamayo" хэмээх нээлттэй эхийн (open-source) загваруудын шинэ төрлийг дэлгэв. Энэхүү систем нь жолоочгүй болон жолоочид туслах шинэ функцуудыг дэмжих аж.

Өмнө нь CES үзэсгэлэн робот,төрөл бүрийн хиймэл оюун ухааны туршилт,  автомашины хамгийн том шоуг зохион байгуулдаг байв. Энд л Chevy анхны олон нийтэд зориулсан цахилгаан машин болох Bolt-оо зарлаж, Honda-аас эхлээд BMW, Ram хүртэлх бүх компаниуд батерейгаар ажилладаг концептуудаа танилцуулахаар цуглардаг байлаа. Өнгө нь хувирдаг машин, хэлбэрээ өөрчилдөг микроавтобус, аз таарвал нисдэг машин ч хардаг байв.

Харин энэ жилийн хувьд дөрвөн дугуйтаас цоо шинээр гарч ирсэн цорын ганц зүйл нь Sony болон Honda-ийн хамтарсан "Afeela" SUV (жип) загварын туршилтын загвар байлаа. "Afeela" седан загварыг анх танилцуулснаас хойш таван жилийн дараа  авчирсан ч үйлдвэрлэлд шилжихэд арай л дутуу  гэж үнэлэв.

Эндээс харвал, 2026 онд цахилгаан автомашины борлуулалт мэдэгдэхүйц саарах төлөвтэй байна. Учир нь, цахилгаан автомашины татаасаа Хятад улс зогсоож, Европ шатахуунаар ажилладаг автомашины борлуулалтыг хориглох шийдвэрээсээ буцаж, АНУ цахилгаан автомашин худалдан авалтыг дэмжих бодлогоосоо ухарлаа. Автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины төлөвлөгөөгөө хумьж, оронд нь "Hybrid" (хосолсон хөдөлгүүрт) болон нэмэлт зайн (extended-range) цахилгаан машинд анхаарлаа хандуулж эхэллээ.

Авто үйлдвэрлэгчид цахилгаан машинаас илүүтэйгээр хиймэл оюун ухаан болон өөрийгөө жолооддог системд түлхүү ач холбогдол өгч байна.

Тухайлбал, Сан Францискод "Lucid Gravity" загварт суурилсан тансаг зэрэглэлийн роботаксиг 2026 онд нэвтрүүлнэ.

Хьюндай Atlas роботыг үйлдвэрийн угсралт болон логистикт ашиглахаар бэлтгэж байна.

Nvidia компани “Nvidia Alpamayo” автомашины өөрөө жолооддог хиймэл оюун ухаант системээ зөвхөн замаа "харах" биш, харин хүнтэй адил "сэтгэж" шийдвэр гаргах түвшинд хүргэхээр хөгжүүлэлт хийж байгаа юм.

Автомашины компаниуд Уолл Стритийн хөөсөрсөн хөрөнгө оруулагчдад хүлээн зөвшөөрөгдөхийг тулд заавал хиймэл оюун ухааны стратегитай эсвэл чатботтой, хүн дүрст роботтой байх ёстой гэх болжээ.

Эх сурвалж: https://www.theverge.com/

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Sep 2, 2026

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа