НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Чингис хаан Англид: Дээлээрээ гоёод очоорой
МЭДЭЭ

Чингис хаан Англид: Дээлээрээ гоёод очоорой

2026 оны 6-р сарын 25
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн Францаас буурь сэлгэж, Английн Лийдс (Leeds) хотноо заларчээ. Үзэсгэлэнгийн нээлт зургаадугаар сарын 26-ны өдөр буюу өнөөдөр нээлтээ хийж байна.

Энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний түүхийн музейн 250 гаруй нэн ховор үзмэрүүдийг анх удаа дэлгэн үзүүлнэ. Чингис хаан болон түүний залгамжлагчид дэлхийн хуурай газрын 22 хувийг хэрхэн удирдаж, анхны шуудангийн систем, цаасан мөнгө, шашны эрх чөлөөг бий болгосон түүхийг энэхүү үзэсгэлэн өгүүлдэг. Мөн Монгол хатдын нөлөөллийн тухай танилцуулах ажээ.

Английн Royal Armouries Museum, Лийдс хот (Leeds Dock, LS10 1LT)-д болох үзэсгэлэнд тус улсад ажиллаж, сурч, амьдардаг монголчуудыгаа үндэснийхээ хувцсаар гоён очиж үзэхийг урьж байна. Өвөг дээдэс, агуу түүхээрээ бахархахын зэрэгцээ үр хүүхдүүддээ тус үзэсгэлэнг үзүүлж, Монголчууд хэрхэн дэлхийг өөрчилсөн талаар мэдлэг олгохыг уриалъя. Чингис хаан, түүний залгамжлагчдыг зөвхөн зэрлэг догшин эзлэн түрэмгийлэгчид байсан гэх түүхийн хуудас шарлаж, харин дэлхийн дипломат харилцаа, худалдаа, соёлд томоохон өөрчлөлтийг бий болгосон хэмээх түүхийн шинэ сурвалжуудыг судлаачид дэлгэн үзүүлэх болсон нь олзуурхууштай.

Музей даваа гарагаас бусад өдөр 10-17 цаг хүртэл ажиллана. Үзэсгэлэн 15 хүртэлх насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй. Харин 16-аас дээш насныханд 9 фунт бол оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад 7 фунт байх юм.

Үзэсгэлэнг Их Британийн Лийдс хот дахь Хааны зэвсгийн музей зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Ерөнхийлөгчийн тамгын газар, Чингис хааны музей дэмжин хамтарч байна.

Сонирхуулахад, “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн Францын алдарт Historia сэтгүүлийн 2024 оны "Шилдэг үзэсгэлэн" шагналыг хүртэж байсан юм.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Oct 28, 2026

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ