НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Д.Амарбаясгалангийн 10 алдаа!
АНАЛИЗ|Улс төр

Д.Амарбаясгалангийн 10 алдаа!

2025 оны 11-р сарын 20
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Улс төр хатуу, хайр найргүй хэрцгий. Яг мөрийтэй тоглоом шиг. Ялсан нь бүх бооцоогоо авна, ялагдсан нь  бүхнээ бооцоонд алдана. Тоглогчийн тактик, стратеги, мэдрэмж, ур чадвараас гадна хувь тавилан ч хэн байхыг нь шийднэ. Жишээ нь, Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс ялтан болж, Женко.Баттулга яллагдагчаас Ерөнхийлөгч болж байв. Тэгвэл бүхнийг хадаас мэт харж явсан алх баригчаас АТГ-ын яллагдагч болж хувирсан МАН-ын адми(не)рал Д.Амарбаясгалангийн 10 алдаа юу байв?!

1. Тавантолгойн бүлэг ордын нэг, 424 сая коксжих нүүрсний нөөцтэй Бортээгтэй нэр холбогдсон нь түүний хамгийн том алдаа байв. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль бус тендерт хууль бусаар ялсан “Админерал” компани нь Д.Амарбаясгалангийн нэр дээр албан ёсны бүртгэлгүй ч, албан бусаар түүнтэй холбоотой болохыг Ардын намын захын нохой ч андахгүй. Анд найз Л.Оюун-Эрдэнэ нь хүртэл өөрийн амаараа Д.Амарбаясгалантай холбоотой болохыг нь ярьсан дүрс бичлэгийг Хууль зүйн сайд Б.Энхбаяр дэлгэсэн. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессеж Д.Амарбаясгалан “Админерал”-тай нягт холбоотойг батлах бас нэг баримт болж буй. Монголчууд гэм нь урдаа, гэмшил хойноо гэлцдэг.

2. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажилласан тэрбээр раангаараа ч, эрх мэдлээрээ ч Ерөнхий сайд, намын даргаасаа дутахгүй “том” явж ирсэн байдаг. Атал энэ хугацаанд Д.Амарбаясгалангийн ах дүү, хамаарал бүхий хүмүүсийн баяжсан, монголчуудын ядуурсан яг тэнцэнэ. Түүний гэх 46 компани ах дүү, найз нөхөд, хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй, хэвлэлийн ажилтнаас МАН-ын магнат хэрхэн болсон баримтууд ч цөөнгүй.

3. Цадаж ханахгүй хэт их шуналаасаа болж, нэг нэрээ хоёр хочтой болгон улс төрийн карьераа гутамшигтайгаар дуусгаж байна. Тэр тусмаа буруу газар, буруу цагт, буруу хүний үгээр улс төр хийсэн нь түүний гол алдаануудын нэг байсан юм.

4.Алтан боломжийг алдвал улс төрийн харамсалтай түүх л үлддэг. Д.Амарбаясгалангийн хувьд хоёр ч удаагийн алтан боломжоос өөрөө татгалзсан нь алдаа болсон. Эхнийх нь дөрвөн жилийн өмнө, намын даргын төлөөх сунгаанд Л.Оюун-Эрдэнэтэй өрсөлдсөн бол магад өнөөдөр амаа бариад суухгүй байсан. Хоёр дахь нь, Л.Оюун-Эрдэнийг огцрох үед “Би найзыгаа огцруулж, халуун суудал дээр нь очдог хүн биш” гэж хойш сууснаараа хожмын гэмшилд хүрсэн ч биз.

5. Түүнд сайн найз гэж байгаагүй, муу нөхөр л гэж байсан. Товчхондоо, хүний “эрдэнэ” дэргэд нь байсан бол түүний “дайсан” хажууд нь явсан. Дайсан мэт нөхрөө таниагүй, таньсан ч удаа дараа уучилсан нь түүний уучлашгүй алдаа. Тэр тусмаа Д.Амарбаясгалангийн гомдох ёстой хүн бол Б.Энхбаяр биш, анд найз нь юм. АТГ-т хэргийг нь захиалснаас гадна хил давуулж, хэвлэлд түүний тухай захиалж бичүүлсэн хүн нь Л.Оюун-Эрдэнэ. Иймээс л инээсэн болгоныг нөхөр биш гэдэг.

6. Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан, Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ гэх үг олон нийтэд түүнийг Женкогийн хүн болгож харагдуулсан, ийм мессеж нийгэмд өгсөн. Д.Амарбаясгалан ч хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Л.Оюун-Эрдэнэ миний хамгийн сайн найз” гэснээрээ нийгмийн гол дэмжлэгээ үргээсэн. Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын асуудлаараа нийгэм дэх нэр хүндээ аль хэдийнэ алдсныг тооцоолоогүй.

7. Буруу хүнээс дэмжлэг авах нь нэмэр биш нэрмээс болох эрсдэлтэй. Херо.Баатарын пиар, Женко.Баттулгын улс төрийн дэм Д.Амарбаясгаланд тус биш ус болсон. Ерөнхийдөө херопагандаг монголчууд хүлээж авахаа больсныг хүлээг зөвшөөрөх хэрэгтэй байсан.

Нөгөөтэйгүүр Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэн АН-ын гишүүд Женко бүлэглэлийнхэн байсан нь Д.Амарбаясгаланд сөрөг оноо болсон. Мөн бүх хэвлэлийг худалдан авсан ч олон нийтэд олигтой нөлөөлж чадаагүй. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Баасанжаргал, Ч.Номин, С.Ганбаатар нарын өмгөөлөл иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлийг Д.Амарбаясгалан дээр авчирсан, гал дээр  тос нэмсэн.

Хулгайч нар нэг талдаа гарсан гэх ойлголтыг эсрэг талаас хүчтэй явуулсан нь Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнэтэй нь зайлуулж байж Женко.Баттулгын савраас сална гэх эсрэг талын пиар байгаа зөв оносон.  

8. Хожлоо тооцоогүй тоглоомд бүхнээ бооцоо тавина гэдэг асар их айдастай, аль эсвэл тэнэг зоригтой хүний үйлдэл. Үндсэндээ, МАН-ын даргад нэр дэвшинэ гэснээрээ Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн ухсан нүх, тавьсан урхинд уначихсан. Хов, хорынх нь гол хохирогч болсон.

9. УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээрээ огцрох өргөдлөө аль эрт өгчихсөн бол Д.Амарбаясгалан ингэтлээ улс төрийн шившигт хутгалдахгүй байлаа. Эрх мэдлийн төлөө хэт их шунаснаасаа болж, олон хүний нэр нүүрийг улалзуулж, олон хүний улс төрийн карьерыг дуусгаж өгсөн нь  түүний гол алдаа юм.

10. Бага хурлаасаа дүрмээ зөрчин, намын даргаар сонгогдсон нь хэт шунасных эсвэл хэт яарсных байж мэднэ. Намын Их хурлаараа Г.Занданшатартай хайнаагаа хагалуулсан бол тэрбээр МАН-ын тамгаа нэр төртэйгөөр авах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Д.Амарбаясгалан өөрийнхөө дүрэмгүй, гудамжны бохир зодооныхоо горыг нэр төр, улс төрийн амьдралаараа төлөхөд хүрч байна. Эцэст нь Д.Амарбаясгалангийн алдаа нь Д.Амарбаясгалан өөрөө юм.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Х.Нямбаатар хотын даргаасаа огцорсон, мөн АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан учраас нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой болсон. Харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргаар хэн сонгогдох нь анхаарал татаж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэд, хэдэн хүний нэрс бичигдэх болсон. Тэдгээрээс нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь Б.Пүрэвдагва. Тэрбээр Н.Учрал болон Д.Амарбаясгалан нарын дундын хувилбараар хотын даргын суудалд заларсан. Тэр тусмаа түүнийг Д.Амарбаясгалангийн баг, фракц дэмжиж байгаа. Тухайлбал, Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөх Ү.Амарбат нь Д.Амарбаясгаланг спикер байх үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв. Тэрчлэн Д.Амарбаясгаланг МАН-ын генсек байх үед хэвлэлийнх нь нарийн бичгийн дарга байсан Ц.Чулуунзагд хотын шинэ даргын пиар, сурталчилгааг хариуцаж буй. Ингээд харахаар үндсэндээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт алдсан нийслэлийн МАН-ын даргын суудлаа Д.Амарбаясгалан авах бололтой.

Oct 6, 2026

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна