НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ДЦС-5 VS ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ: Улаанбаатарт хамгийн чухал нь тог уу, зам уу?
АНАЛИЗ

ДЦС-5 VS ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ: Улаанбаатарт хамгийн чухал нь тог уу, зам уу?

2026 оны 3-р сарын 23
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Нийслэлийн 2026 оны төсөвт бодлогын шинжилгээ хийсэн “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын судлаач Д.Оюунбадам “Нийслэлийн төсөв бодлогын тодорхой эрэмбэгүй, жил бүр нэмэгддэг шинжтэй болох нь ирээдүйн өрийн дарамт, инфляцын эрсдэл, санхүүгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй” болохыг анхааруулсан юм.

“Туулын хурдны зам” төсөл бол нийслэлийн төсвийн бодлогын эрэмбэ алдагдсаны бодит жишээ болоод байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт тус бүр нь 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй хоёр төсөл бий.

Гучин жил мөрөөдсөн “ДЦС-V”  болон арван жил яригдсан “Туулын хурдны зам” гэх хоёр төсөл нь 2 их наяд давсан ижил төсөвт өртөгтэй. Гэхдээ замыг 100 хувь нийслэлчүүдийн татварын мөнгөөр барих бол цахилгаан, дулааны станцыг гадаадын хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулна.

Энэ өвлийг улаанбаатарчууд их л зутруу давсан. Ид хүйтэн цагт тодорхой хуваариар эрчим хүчний хязгаарлалт хийсэн нь нийслэлийнхний хувьд шок болсон.

Нийслэлийн эрчим хүчний хэрэглээний 58 хувийг хангадаг  “ДЦС-IV”-ын наймдугаар зууханд 2026 оны нэгдүгээр сарын 20-нд гэмтэл гарч, эрчим хүчний системийн хэмжээнд 160 гаруй МВт-ын чадлын дутагдалд оров. Гол нь, ийм нөхцөл байдал үүсэх эрсдэлтэйг Эрчим хүчний сайд ч, нийслэлийн Засаг дарга ч мэдэж байсан. Гэвч эрчим хүчний дутагдлыг нөхөх, нэмэх, сайжруулах талаар гар хөдөлгөсөн нь үгүй. Хотын дарга Х.Нямбаатар 2023- 2024 оны өвөл 200 МВт-ын эрчим хүчний дутагдалд орсныг, 2004-2025 оны өвөл 400 МВт дутагдалтай өвөлжих талаар 2024 онд л ярьж байв. Түүний хэлсэн 400 МВт-ын дутагдал бол хот хөлдөх, үйлдвэрлэл, үйлчилгээ зогсох бодит аюул учраас эрчим хүчний үнийг 30-85%-аар үе шаттай нэмэхийг иргэд эсэргүүцээгүй.

“ДЦС-IV”-өөс хойш 40 жилийн түүхэнд 300 МВт хүчин чадалтай ганц станц ашиглалтад ороод байгаа нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Гэвч энэ төслийг Х.Нямбаатар сайндаа  хэрэгжүүлчихсэн юм биш. Аль эрт, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын  үед тодорхой болчихсон төсөл байв. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьсан учраас өнөөдрийн байдлаар 140-150 МВт-ын хүчин чадлаар л ажиллаж байгаа.

Үндсэндээ, бид эрчим хүчний хомсдолтой бодитоор нүүр тулсан хойноо л нэгдүгээрт эрэмбэлэх ёстой ажил болсныг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн.

Тоггүй хотод хурдны зам байгаад эдийн засагт өгөөж авчрахгүй. Иргэдийн амьдралд ч нөлөөлөлгүй юм. Наад зах нь тог нь тасарчихвал хурдны замаар давхих машины бензинээ хэрхэн авах вэ гэдэг энгийн жижиг асуулт.

“ДЦС-V” төслийн нийт хөрөнгө оруулалт $ 658.5 сая буюу ойролцоогоор 2.3 их наяд төгрөг. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжинэ. Нийслэлийн төсвөөс нийт өртгийг 20% буюу $131.7 сая /458 тэрбум төгрөг/, хувийн хэвшлээс 80% болох $526.8 сая /1.8 их наяд төгрөг/ -аар 2.5 жилд барихаар өнгөрсөн оны 11 дүгээр сард гадаадын хөрөнгө оруулагчтай гэрээлсэн. Гэхдээ 2026 оны нийслэлийн төсөвт 20 байтугай нэг ч төгрөг суулгаагүй байв.

Тиймээс ажлыг яаралтай эхлүүлэхээр Засгийн газрын зүгээс үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, улстөржилт гацаа саадгүйгээр барьж байгуулах ёстой гэсэн учраас нийслэлд 200 тэрбум төгрөгийн дотоод бонд арилжиж, төслийг санхүүжүүлэх зөвшөөрөл 2026 оны хоёрдугаар сард олгосон. Монгол Улс 2025 онд нийт 2.8 тэрбум кВт цаг цахилгаан эрчим хүчнийг $216.3 саяар /756 тэрбум төгрөг/ импортлосон. Ийм хэмжээний эрчим хүчийг тогтмол үйлдвэрлэхийн тулд ойролцоогоор 300 гаруй МВт-ын хүчин чадалтай станц шаардлагатай. Тиймээс нийслэлчүүдэд зам биш тог хэрэгтэй байна.

Харин хотын дарга Х.Нямбаатарын хувьд тог биш зам “сахиад” сууж байна.

Тавдугаар цахилгаан станцын төслийн тендерт шалгарсан “Митайм Интернэйшнл” ХХК нь Комбаж улсад бүртгэлтэй Хятад эзэнтэй компани. Хотын тендер болгоныг хятадууд хамдаг бичигдээгүй хууль Улаанбаатарт үйлчилж байгаа нь нууц биш.

“Туулын хурдны зам” төслийн судалгаа, бэлтгэл ажлууд бүрэн хангагдаагүй байхад яаран эхлүүлсний ард Х.Нямбаатарын хулгай байх магадал өндөр.

Нэг км нь 70 тэрбум буюу нийтдээ 32 км 6 эгнээ замыг нийслэл 2.3 их наяд төгрөгөөр барьж, 2027 онд дуусгана гэвэл ирэх жил нийслэлийн төсөв даахгүй нь тодорхой. Эдийн засгийн үр ашиггүйгээс гадна экологийн сүйрэл дагуулах төсөл болох нь тодорхой  болж байна. Мордохын хазгай гэгчээр төслийн үнэлгээ нь хуурамч, гүйцэтгэгчээр шалгарсан компани нь ч хуурамч болох баримтууд дэлгэгдсээр байгаа. Хонконгийн компани нь үнэндээ “цаасан дээрх” хулхи компани болохыг илчилсэн баримтууд ч байна.

Түгжрэл бууруулах нэртэй Туулын хурдны замын төсөл үнэндээ хулгайн төсөл байсан нь баримтаар батлагдаж байна.

Дэлхийн эдийн засгийн байдал таагүй, эрчим хүчний хомсдол хаа сайгүй нүүрлэж байхад манай дарга нар дүүжин тээвэр, метро, зам л ярьсаар. Саалиа бэлдэхээр уг нь саваа бэлд гэдэг үг ч байдаг.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж