НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Дрон, пуужингийн ДАЙН: Бага өртгөөр их хохирол үзүүлэх стратеги
МЭДЭЭ

Дрон, пуужингийн ДАЙН: Бага өртгөөр их хохирол үзүүлэх стратеги

2025 оны 12-р сарын 24
Э.Жагар

Э.Жагар

journalist

Дрон, пуужингийн давалгаат цохилтууд нь ОХУ-Украны дайн логистик ба агаарын шинэ шатанд орсныг харуулж байна

Эзлэгдсэн Крым

2025 оны 12-р сарын сүүлчээр Украин-Оросын дайнд дрон болон пуужинд суурилсан өргөн хүрээтэй цохилтууд зэрэгцэн өрнөж, агаарын ба логистикийн дэд бүтцүүдийг онилсон ажиллагаа эрчимжлээ.

Украины аюулгүй байдлын алба (SBU)-ны мэдээлснээр урт зайн дронууд Крымийн эзлэгдсэн нутаг дахь Белбек цэргийн нисэх буудалд нэвтэрч, хоёр Су-27 сөнөөгч онгоцыг эвдэлжээ. Мөн удирдлагын цамхагт хохирол учирсан нь нислэгийн зохицуулалтад хүндрэл үүсгэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Белбекийн агаарын хамгаалалт, радарын системүүдэд өмнө нь өгсөн цохилтуудын дараах олон үе шаттай ажиллагаа гэж тэд дүгнэсэн байна.

ОХУ

ОХУ-ын нефть, боомтууд, хими технологийн үйлдвэр, пуужингийн болон дроны, зэвсгийн  үйлдвэрүүд устгагдсаар байна. Оросын хэд хэдэн бүс нутагт шөнийн дрон халдлагууд бүртгэгдэж, сум зэвсгийн агуулах, нефтийн терминалууд өртсөн байна. Мөн Хар тэнгисийн эрэг дэх Таманы боомтод дронууд ахин довтлож, хоёр усан онгоц, хоёр зогсоол, нефтийн хоолойг гэмтээж, түймэр гарсныг орон нутгийн эрх баригчид хүлээн зөвшөөрөв. Эдгээр нь ОХУ-ын дайны эдийн засаг, экспорт, түлшний нийлүүлэлтийн сүлжээнд дарамт үзүүлэх зорилготой гэж шинжээчид тайлбарлаж байна.

Донецк

Донецк мужийн Костянтиновка орчимд байлдаан эрчимжиж, Оросын тал цөөн цэргийн хүчээр нэвтрэх тактик ашиглаж байна. Хэдий тийм ч Украины талын дрон тагнуул, их буу, богино хугацааны хариу цохилтын улмаас ихээхэн хохирол амсаж байгаа талаар Украин болон “open-source” эх сурвалжууд мэдээлэв. Костянтиновка нь Краматорск–Славянскийн хамгаалалтын сүүлчийн тулгуурт тооцогддог.

Украин

Арванхоёрдугаар сарын 22-23-нд ОХУ-ын зүгээс Украинд 600 гаруй дрон, 38 пуужингаар цохилт өгч, эрчим хүчний дэд бүтэц голлон өртжээ. Житомир мужид 6 хүн, түүний дотор 2 хүүхэд шархадсан бол Запорожстал гангийн үйлдвэр цахилгаан тасарсны улмаас үйл ажиллагаагаа зогсоов. 10 гаруй бүс нутагт тог тасалдсан талаар мэдээлэв.

Шинжээчдийн дүгнэлт

Эдгээр үйл явдал нь дайн нутаг дэвсгэрээс илүүтэй логистик, агаарын ноёрхол, эдийн засгийн тэсвэр дээр төвлөрч байгааг харуулж байна. Дрон, урт зайн цохилтууд нь бага өртгөөр их хохирол амсуулж, агаарын хамгаалалтыг дотогш татах, сэтгэл зүйн дарамт үүсгэх гол зэвсэг болжээ.

 
Э.Жагар

Э.Жагар

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа