НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эдийн засгийн хавар ирэх үү, улс төрийн хуйсганасан хавар байх уу?
АНАЛИЗ

Эдийн засгийн хавар ирэх үү, улс төрийн хуйсганасан хавар байх уу?

2026 оны 3-р сарын 17
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Эдийн засаг, бизнесийн орон зайг тэлэх хуулиудаа хурдан баталж, эдийн засагт шинэ ногоо соёолуулсан хаврыг бизнес эрхлэгчид, иргэд хүсч байна.

Эрх мэдлийн төлөөх улс төрийн тэмцэл дунд нээлтээ хийсэн УИХ-ын хаврын чуулганаар эдийн засаг, бизнес, санхүүгийн орон зайг тэлж, шинэ боломж олгох хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч нээлтээ хийгээд долоо ч хонолгүй бойкотонд орж магадгүй болоод байгаа УИХ бизнес эрхлэгчид болоод иргэдийн амь амьжиргаатай холбоотой тэдгээр асуудлыг шийдэж чадах нь уу гэсэн эргэлзээг төрүүлээд эхэллээ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногт танилцуулсан дүгнэлтээр урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр гарсан, валютын нөөц, төлбөрийн тэнцлийн хувьд эерэг өөрчлөлтүүд байгаа ч дотоод, гадаадын хүчин зүйлс Монголын эдийн засагт эрсдэлтэй, өндөр байгаа үзүүлэлтүүд удаан хадгалагдахгүй төлөв байгааг анхааруулсан. Эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч гадаад худалдаа, экспорт, төсөв, татварын орлого буурсан зэрэг сөрөг үзүүлэлтийг анхаарлын гадна үлдээж болохгүйг онцолсон.

Хаврын чуулганы хэлэлцэх асуудалд багтсан хуулиудын нэрийг харахад л бизнес эрхлэгчдийн болоод иргэдийн сэтгэл уужирч, одоо л нэг амьсгаа авах нь гэж бодогдохоор хуулиуд бий. Тухайлбал, Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Арилжааны тухай, Эрчим хүчний тухай, Нийтийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай, Татварын багц хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Банкны тухай хууль гээд эдийн засаг, бизнесийн орчинд том өөрчлөлтийг авчрах хуулийн төслүүд бий. Гагцхүү хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэж байж л үр нөлөөгөө үзүүлж чадна.

Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд Зөвшөөрлийн тухай хуулийн хэлэлцүүлгийг эхлэхээр товложээ. Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна.

“Зөвшөөрөл гэдэг зүсээ, нэрээ өөрчилж, бүртгэл, лавлагаа, тохирол, гэрчилгээ, дүгнэлтүүд болсон хүнд суртлын тогтолцоог халъя. …Хориглоогүй л бол зөвшөөрдөг байхаас татгалзах, олон төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөл хөөцөлдөн хүлээхгүйгээр мэдэгдээд шууд эхэлдэг болох, зөвшөөрлийн тоо, төрлийг эрс цөөлөх, шинээр олгох, сунгахад тавьдаг шаардлага нөхцөл, бичиг баримт, шат дамжлагыг багасгахыг хөдөлмөрч, ажилсаг хүмүүс санал нэгтэй дэмжиж байна. Бизнес эрхлэхэд учруулдаг захиргааны дарамтыг бууруулах, тогтвортой байдлыг нь хамгаалах, зөвшөөрлийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим төрлийн энгийн зөвшөөрөл, мэдэгдлийг төрөөс салгаж, мэргэжлийн холбоодод шилжүүлэх энэ хууль төрийн хүнд суртлыг бууруулах хандлагын дорвитой өөрчлөлтийн эхлэл болно гэдэгт итгэл төгс байна” хэмээн спикер Н.Учрал чуулганы нээлтийн үгэндээ дурдсан.

Хувийн хэвшлийнхний орон зай руу төр орж, ашиг хуваан хутгалдаж, энэ нь авлигын сүлжээ болон хууль бус орлогын эх үүсвэр болж байгаа гажуудлыг халахгүйгээр чөлөөт эдийн засаг хөгжихгүйг сүүлийн жилүүдэд хангалттай шүүмжилж байна.

Татварын хуулиудын өөрчлөлтийг хувийн хэвшлийнхэн тэсэн ядан хүлээж байна. Өргөн мэдүүлсэн төслөөр НӨАТ, хувь хүний орлогын албан татвар 2 их наяд төгрөг, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 700 тэрбум төгрөг, нийтдээ 2,7 их наяд төгрөгийн ачааллыг нь хөнгөлөх, жилийн 400 сая төгрөг хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч татвараа хялбараар тайлагнадаг болж, татварыг 1%-иар тооцон төлөх зэрэг өөрчлөлтүүд нь бизнесийн орон зайг тэлэх учиртай.

Татварын эдгээр өөрчлөлтөөс гадна зээлийн хүүг бууруулах нэг боломж нь хямд өртөгтэй эх үүсвэр гэж үзэн гадаадын банкны салбарыг байгуулах яриа хэлцлийг хийж байгааг УИХ-ын дарга Н.Учрал нэг биш удаа мэдэгдсэн. Нээлтийн үгэндээ ч мөн онцолсон. Тухайлбал, “Европ, Азийн банкуудыг Монголд урьж дуудсан, нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх эхлэл болно гэж үзэж байна” хэмээсэн.

Эдийн засгийн хавар ирэх үү, улс төрийн хуйсганасан хавар байх уу?   

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж