

Монголын электрон спортын холбоо (MESA) S-tier буюу дэлхийн дээд түвшний тэмцээн болох “BLAST Premier тэмцээн 2027”-г Улаанбаатар хотод гурван жил дараалан зохион байгуулах эрхийг авсан. Анхных тэмцээн 2027 оны тавдугаар сарын 10-23-ны өдөр болно. BLAST-ийн Зах зээл, хот хариуцсан дэд ерөнхийлөгч Жеймс Вүүллард “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээнийг зохион байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2026 оны 9 дүгээр сарын 2-нд Улаанбаатар хотноо боллоо.
“BLAST Premier Open Ulaanbaatar-2027” тэмцээн 1 250 000 ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөнө. Тэмцээнд оролцох 16 багийн 11 нь дэлхийн VRS чансааны эрэмбээр уригдах бол үлдсэн таван эрхийг Ази тивийн сонгон шалгаруулалтаас хоёр, Европ, Хойд Америк, Өмнөд Америкийн бүсүүдээс нэг нэг баг сонгогдох аж.

BLAST-ийн Зах зээл, хот хариуцсан дэд ерөнхийлөгч Жеймс Вүүллард “Монгол Улсад Esport-ыг дэмжигчдийн тоо сүүлийн жилүүдэд өссөн. Монголын The Mongolz баг мянга, мянган дэмжигчтэй. Би 2025 онд тэднийг дэмжиж байсан. Монголчууд төв талбайдаа цуглан тэднийг дэмжсэн гэдгийг мэднэ. Тиймээс Монгол Улсад тэмцээн зохион байгуулах бүрэн боломжтой гэж үзсэн” гэв.
Монголын электрон спортын холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхтүвшин “BLAST-ийг эх орондоо зохион байгуулах эрх авсан Азийн хувьд гурав дахь хот Улаанбаатар болж байна. Энэ тэмцээнийг үзэх гэж олон мянагн дэмжигч ирнэ. Бид дэлхийн шилдэг багийн тоглолтыг дэргэдээс нь харах боломжтой болно. Бид тэмцээнийг зохион байгуулахад хамгийн чухал зүйл нь дэмжлэг. Тиймээс Монголын багуудаад дэмжиж, бидэнтэй хамт байж боломжийг ашиглаарай” гэдгийг онцолсон юм.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.