НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Энержи Ресурс” 21 жил: Уурхайчдынхаа нийгмийн баталгааг бүрдүүлэв
МЭДЭЭ

“Энержи Ресурс” 21 жил: Уурхайчдынхаа нийгмийн баталгааг бүрдүүлэв

2026 оны 4-р сарын 22
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Ухаа худаг уурхайгаас эхлэлтэй “Энержи Ресурс” компанийн түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус компани ойн баярынхаа босгон дээр ажилтнуудынхаа амьдрах орчин, нийгмийн баталгааг хангах чиглэлд томоохон хөрөнгө оруулалт хийж, ээлжит үр дүнгээ танилцууллаа.

Тогтвортой хөгжил – Гэр бүлийн баталгаа

Компанийн зүгээс ажилтнуудаа тогтвор суурьшилтай, сэтгэл амгалан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Тогтвортой ажиллах гэрээ"-ний үндсэн дээр орон сууцны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Шинэ суурьшил: 2025 онд нийт 166 айлын орон сууцанд ажилтнуудаа хамруулж, амьдрах таатай орчныг нь бүрдүүлжээ.

Өмчлөх эрх: Хөтөлбөрийн хүрээнд өөрийн ур чадвар, зүтгэлээ зориулан ажиллаж буй 36 ажилтанд орон сууцны өмчлөх эрхийг албан ёсоор шилжүүлэн өгсөн байна.

“Энержи Ресурс” компани зөвхөн олборлолт, үйлдвэрлэл бус, хүний нөөцийн бодлогоороо салбартаа тэргүүлэгч байхыг эрмэлздэг. Өнөөдрийн байдлаар тус компани 800 гаруй ажилтнаа орчин үеийн шийдэл бүхий тохилог орон сууцаар хангаад байна.

Энэ нь уул уурхайн салбарт ажиллаж буй залуу боловсон хүчин, мэргэжлийн инженерүүд хөдөө орон нутагт, уурхайн дэргэдээ гэр бүлийн хамт ая тухтай амьдрах бодит боломжийг бүрдүүлж буй хэрэг юм.

Ухаа худагт өрнөж буй бүтээн байгуулалт нь зөвхөн нүүрсний экспортоор хязгаарлагдахгүй, Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутагт хотжилтын соёлыг түгээхэд томоохон хувь нэмэр оруулсаар байна. 21 жилийн түүхт ойн баярын мэнд хүргэе!

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа