НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
МЭДЭЭ

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ

2025 оны 12-р сарын 20
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. Нэгдлийн зарчмаар ажилласны үр дүнд бүрэлдэхүүн компаниудын санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 2.2 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж, 3.0 их наяд төгрөгийн татварын орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр байна. Мөн уул уурхайн экспортын үр дүнд улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлжээ.

Тайлангийн хурлын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Одхүү тэргүүтэй удирдлагууд 2025 онд геологи хайгуул, эрдэс баялгийн нөөц, санхүү, үйлдвэрлэлийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн нэгдлийн шилдэг компаниудыг тодрууллаа. Тухайлбал, менежментийн үйлчилгээг хамгийн сайн хэрэгжүүлэгчээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, ордыг иж бүрэн ашиглах чиглэлд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, улсын төсөв, санхүү, гадаад валютын нөөцөд оруулсан хувь нэмрээр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ тус тус манлайлсан байна.Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн оруулж буй хувь нэмрийг үнэлж, шинэ Хархорум хотын захиргаанаас талархал гардууллаа.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа