НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа

6 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Минск хотын Тусгаар тогтнолын ордондоо албан ёсоор угтаж авлаа.

Угтах ёслолын үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуулын захирагч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд айлтгал өргөлөө.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд оролцсон хоёр улсын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Бүгд Найрамдах Беларусь Улс есөн сая гаруй хүн амтай, Ерөнхийлөгчийн засаглалтай улс юм.

Монгол Улс Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Уламжлалт, найрсаг харилцаатай.

Монгол Улс Элчин сайдын яамаа 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Минск хотноо нээсэн. Монгол Улсаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа 07 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.

Бүгд Найрамдах Беларусь Улс Элчин сайдын яамаа 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо нээсэн. Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Орда 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.

Бүгд Найрамдах Беларусь Улсаас төрийн тэргүүний түвшинд 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд анх удаа Монгол Улсад төрийн айлчлал хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны замын зураглал” зэрэг 12 баримт бичигт гарын үсэг зурсан.

Тусгаар тогтнолын ордон нь Беларусь Улсын төрийн албан ёсны хүндэтгэлийн ордон бөгөөд төр, засгийн өндөр түвшний ёслол, айлчлал, хурал уулзалт, дипломат үйл ажиллагааг зохион байгуулдаг гол байгууламж юм.

Ордон нь тус улсын үндэстний соёлын үнэт өвд тооцогддог бөгөөд тогтсон цагт жуулчдад нээлттэй байдаг.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа