НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ
МЭДЭЭ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

4 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (2026.08.24) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Цан цохих ёслолыг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат хэлсэн үгэндээ “Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 2016 оноос хойш санхүүгийн салбарт тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, жижиг, дунд бизнес болон иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн санхүүгийн байгууллага бөгөөд өнөөдөр “Есөн шижир актив хоёр ТЗК” ХХК-аар дамжуулан анхны ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож, хөрөнгө оруулагчдад эрсдэл багатай, тогтвортой өгөөж хүртэх боломж бий болгож буйг онцлон тэмдэглээд "Есөн шижир инвест ББСБ" ХХК-ийн хамт олонд ХБҮЦ-ний анхдагч зах зээлийн арилжаанд амжилт хүсэхийн зэрэгцээ үндсэн андеррайтер "ТиДиБи Секьюритис ҮЦК" ХХК, өмгөөллийн "Эм Жэй Эл Атторнейс" хуулийн фирм, хөрөнгө итгэмжлэн удирдагч "Монголын ипотекийн корпораци ОССК" ХХК, Зээлийн шинжилгээ гаргагч “Интер Аудит” ХХК зэрэг байгууллагад талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

“ШИЖИР-1” ХБҮЦ-ны үндсэн нөхцөл

  • Нийт үнийн дүн: 10 тэрбум төгрөг

  • Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  • Хугацаа: 24 сар

  • Жилийн өгөөж: 19%

  • Хүү төлөх давтамж: Улирал тутам

  • Хүүгийн орлогын татвар: 5%

  • Арилжаа: Монголын Хөрөнгийн Бирж

  • Үнэт цаас гаргагч: Есөн шижир инвест ББСБ 

  • Үндсэн Андеррайтер:  TDB Securities SC 

Анхдагч зах зээлийн нээлттэй арилжаа 2026 оны 8-р сарын 24-ний өдрөөс эхлэн ажлын 5 хоног явагдах ба захиалга 100% биелсэн үед хаагдах тул мөнгөн хөрөнгөө тогтмол өгөөжтэй хэрэгсэлд байршуулах сонирхолтой хувь хүн, компани, мэргэжлийн хөрөнгө оруулагч та бүхэн өөрсдийн харилцдаг үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалгаа өгнө үү.

Холбоо барих: 7010-0261

Энэхүү үнэт цаасны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.26/ өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Aug 26, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа