НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Европын холбоо, Энэтхэг хоёрын нийлэхээс өөр аргагүй саймшрал
АНАЛИЗ

Европын холбоо, Энэтхэг хоёрын нийлэхээс өөр аргагүй саймшрал

2026 оны 1-р сарын 30
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Европын холбоо, Энэтхэг хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр нь Трамп болон Ши Жиньпиний эсрэг байр сууриа нэгтгэсэн хэрэг боллоо.

Европын холбооны тэргүүн хатагтай Урсула фон дер Ляйен-ий энэ 7 хоногт Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр энэхүү хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан.

Хоёр тал энэхүү хэлэлцээрийг байгуулахаар бараг 20 жил ярьсаны эцэст эгзэгтэй цаг мөчид ийнхүү гарын үсэг зурлаа. Учир нь, ингэснээр Европын холбоо болон Энэтхэгийн зүгээс АНУ, Хятад, Орост нэгэн зэрэг өгсөн хариу боллоо хэмээн дүгнэж байна. Дэлхийн мэдээллийн томоохон сувгууд энэ үйл явдалд ихээхэн ач холбогдол өгч өөр өөрийн өнцгөөр тайлбарлалаа.

The Economic Times (Энэтхэг)

Трамп АНУ-ыг буланд шахаж байх хооронд Энэтхэг хундагаа өргөлөө

“Энэтхэг болон Европын холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан нь дэлхийн эдийн засгийн дэг журамд өөрчлөлт оруулахуйц үйл явдал боллоо. Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засагт ийм өөрчлөлт оруулах үзйл явдал болоогүй юм. Энэтхэг энэхүү шинэ дэг журмын архитектор боллоо. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын тарифын бодлогоос үүдэн дэлхийн худалдаа геополитикийн тодорхойгүй байдал, протекционизмаас болж зовж байхад Энэтхэг том эдийн засгийн итгэлт, найдьартай түншийн байр суурьт очлоо”.

Politico.eu (Бельги)

Европын холбоо, Энэтхэг хоёр худалдааны хэлэлцээр байгуулахын тулд Трамп, Ши Жиньпиний эсрэг нэгдлээ

Европын холбоо, Энэтхэг хоёр худалдааны хэлэлцээр байгуулна хэмээн бараг 20 жил ярьсан. Трампын тарифын дарамт, Хятадын экспортын давамгай байдал энэ процессийг түргэтгэлээ. Брюссель, Шинэ Дели хоёр бараг хоёр тэрбум хүнтэй зах зээлийг хамарсан, дэлхийн ДНБ-ий тавны нэгийг бүрдүүлэгч зах зээлийг нээлээ”.

The Wall Street Journal (АНУ)

Европын холбоо, Энэтхэгийн байгуулсан хэлэлцээр нь Трампын тарифын бодлогод үзүүлсэн хариу үйлдэл боллоо

“АНУ-ын худалдааны түншүүд нь АНУ-аас хамаарах хамаарлаа бууруулахын тулд зах зээлээ бие биендээ болон бусад зах зээлд нээн өргөтгөхөөр хичээж байгааг харуулсан сүүлийн жишээ боллоо.  Үүний өмнөхөн Европын холбоо Өмнөд Америкийн 4 улстай мөн Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Өнгөрсөн жил мөн Инпенезтэй хэлэлцээр байгуулсан. Их Британи өнгөрсөн онд Энэтхэгтэй ижил төрлийн гэрээ байгуулж, Өмнөд Солонгостой өмнө байгуулсан гэрээгээ шинэчилсэн. Бас Их Британи Европын холбоотой Худалдаа, аюулгүй байдлын хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулсан”.

The New York Times (АНУ)

Трампын ар хойгуур Европын холбоо, Энэтхэг хоёр худалдааны харилцаагаа бэхжүүллээ

“Энэхүү хэлэлцээр нь дэлхийн хамгийн том эдийн засгийн блок, хамгийн хурдацтай хөгжиж байгаа том эдийн засгийг нэгтгэлээ. Ингэснээр АНУ улам найдвэргүй худалдааны түнш мэт харагдаж, харин Хятад дэлхийг хямдхан бараагаар дүүргэж байгаа гэсэн дүрээр үлдэж байна. Сүүлийн саруудад Трампын зүгээс үзүүлж байсан тарифын дарамт үзүүлэх замаар өөрийн дипломат болон эдийн засгийн бодлогыг тулгах гэсэн аюултай хоёр тал аль аль нь тулсан”.

Frankfurter Allgemeine Zeitung (Герман)

Энэтхэг Путин болон Трампаас холдож байна

“Дональд Трампад сэтгэл гонсойсон Энэтхэгээс Европын холбоо өөрт ашиг олохоор найдаж байна. Бас Энэтхэгт Путины Оросоос илүү шилдэг түнш болохыг Европын холбоо хүсч байна. Энэтхэг ирээдүйн стратегиэ ийнхүү өөрчиллөө. Гэхдээ Европынхон шиг эрс өөрчилсөнгүй. АНУ-тай толхилцож эхэлсэн нь ийнхүү хандлагаа өөрчлөхийг Энэтхэгт тулгалаа. Оростой харилцах Энэтхэгийн харилцааны ач холбогдол нь ч буурсаар байна. Ялангуяа цэрэг зэвсгийн салбарт Энэтхэг харилцаагаа солонгоруулж, АНУ, Израиль, Франц болон Европын бусад улсаас зэвсэг импортолж эхэлсэн. Энэ хандлага нь европчуудад Энэтхэгийг Оросоос улам хөндийрүүлэн өөр лүүгээ татах боломжийг болголоо”.

Урсула фон дер Ляйений айлчлалын үеэр Чөлөөт худалдааны хэлэлцээрээс гадна хэд хэдэн хамтын ажиллагааны тохиролцоо хийгдсэн. Тухайлбал, Еюропын холбооны Хууль зүйн төвийг Энэтхэгт анх удаа нээхээр тохиролцлоо. Энэ төв нь Европын орнуудад ажиллах энэтхэг мэргэжилтнүүдийг дэмжих гол төв байх юм.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн онцолсноор энэхүү хэлэлцээр дэлхийн ДНБ-ий 25%, дэлхийн худалдааны гуравны нэг хувийг эзлэх зах зээлийг хамарна. Хэлэлцээрийг энэ ондоо багтаан хэрэгжүүлэхээр хоёр тал тохирлоо.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж