НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Азийн ирээдүй” олон улсын форумд уригдан оролцов
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Азийн ирээдүй” олон улсын форумд уригдан оролцов

2026 оны 6-р сарын 10
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 6-р сарын 10-11-ний өдрүүдэд Японы “Никкэй” сонины газраас зохион байгуулдаг 31 дэх удаагийн “Азийн ирээдүй” олон улсын форумд уригдан, үндсэн илтгэгчээр оролцов.

“Илүү тэсвэртэй, хөгжил дэвшилтэт Азийг хамтдаа бүтээе” сэдвийн хүрээнд болсон тус форумд олон улсын нөхцөл байдал хувьсамтгай, сорилт бэрхшээлээр дүүрэн байгаа өнөө үед Азийн орнууд хамтын ажиллагаагаа хэрхэн бэхжүүлж, тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийг хангах талаар санал, санаачилга солилцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг илтгэлдээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, тэргүүлэх зорилт, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцууллаа.

Тус форумд Зүүн Тимор Улсын Ерөнхийлөгч Хосе Рамос-Хорта, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайд Сонексай Сифандоне, Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Тайландын Хаант Улсын Шадар сайд Сихасак Пуанкеткеов, Камбожийн Хаант Улсын Шадар сайд Сун Чантол, Бүгд Найрамдах Сингапур Улсын Эрүүл мэндийн сайд бөгөөд Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зохицуулах сайд Он Е Күн, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Мариа Тереза Лазаро зэрэг төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчид оролцов.

Форумын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Никкэй” сонинд ярилцлага өгч, Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчин болон эдийн засгийн хөгжлийн төлөвийн талаар байр сууриа танилцуулав.

“Азийн ирээдүй” олон улсын форум нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилгоор улс орнуудын удирдагчид, бодлого боловсруулагчид, бизнесийн төлөөллийг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй арга хэмжээ бөгөөд 1995 оноос хойш “Никкэй” сонины газраас жил бүр зохион байгуулж ирсэн. Тус форумд Монгол Улсаас сүүлийн жилүүдэд 2017 онд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, 2023 онд Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар нар тус оролцож байв.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.26/ өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Aug 26, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа