НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
"Говь майнинг энд транспорт" $300 саяын бонд гаргана
МЭДЭЭ

"Говь майнинг энд транспорт" $300 саяын бонд гаргана

2025 оны 12-р сарын 22
Ч.Сумъяа

Ч.Сумъяа

Шинжээч

2025 оны 12-р сард Сингапурт бүртгэлтэй "Говь Майнинг энд Транспорт" (GMT) компани Өмнөговь аймагт хэрэгжиж буй төмөр замын төслөө санхүүжүүлэхийн тулд Хойд Европын (Nordic) зах зээлээс анх удаа 300 сая ам.долларын бонд босгохоор төлөвлөж байна. Энэ нь Монголын аж ахуйн нэгж тус бондын зах зээлд хөл тавьж буй анхны тохиолдол болж байна.

​Уг бонд нь 5 жилийн хугацаатай, жилийн 14.5%-ийн тогтмол хүүтэй бөгөөд Хойд Европын хөрөнгө оруулалтын банк болох "ABG Sundal Collier" зуучлан гүйцэтгэж байна. Бондыг ойрын хэдэн долоо хоногт багтаан гаргаж дуусгах бөгөөд 2026 оны 1-р сарын эхний долоо хоногоос санхүүжилтийг татан авч эхлэхээр төлөвлөжээ. Хөрөнгө оруулалтыг төмөр замын зүтгүүр, вагон худалдан авах, терминалын байгууламжийг шинэчлэх, банкны өрийг барагдуулах зэрэгт зарцуулна.

​Төмөр замын барилгын ажил 2022 оноос эхэлж, одоогоор 227 км зам баригдаад байгаа юм. Энэхүү төсөл нь Монголын хэд хэдэн нүүрсний уурхайг Хятадын хилтэй холбох зорилготой.

 
Ч.Сумъяа

Ч.Сумъяа

Шинжээч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа