НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“GS25” 5 нас хүрлээ
МЭДЭЭ

“GS25” 5 нас хүрлээ

2026 оны 5-р сарын 18
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Дижитал Концепт” ХХК нь 2021  оны 05 дугаар сарын 18-нд Монгол Улсад албан ёсны мастер франчайз эрхтэйгээр “GS25” анхны салбар дэлгүүрээ нээсэн. Өнөөдрийн байдлаар 300 салбарт 3000 гаруй ажилтантай болж өргөжин тэлж 5 жилийн ойгоо угтаж байна.

“Дижитал концепт” ХХК нь 5 жилийн ойн босгон дээрээ хэрэглэгчдэдээ найдвартай, түргэн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгын хүрээнд ISO 9001:2015 Quality Management Systems стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, Олон улсын “SGS-CSTC Standards Technical Services” Co., Ltd компаниар баталгаажуулан албан ёсны гэрчилгээ болон Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж, АНУ-ын итгэмжлэл бүхий SIS Certification PVT Ltd-ээс стандартын гэрчилгээгээ тус тус гардан авч 5 жилийн ойгоо амжилт дүүрэн угтаж байна.

Мөн орчин үеийн тоног төхөөрөмж болон ариун цэврийн өндөр стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлэхээр “Food concept” хоолны үйлдвэр болон аюулгүй, баталгаат стандарт хангасан “Transfer center”ханган нийлүүлэлтийн төвийн нээлтийг удахгүй хийхээр зэхэж байна.

“GS25” ая тухтай дэлгүүр нь франчайз бизнес эзэмшихээр сонирхсон хүмүүст шилжүүлэн олгох, үйлчилгээний салбарыг нэг түвшинд хүргэн хөгжүүлэх, хэрэглэгчдэдээ цаг ямагт чанартай бүтээгдэхүүнээр үйлчилж, амар хялбар туршлага санал болгох зорилготой билээ.  

Монголын томоохон брэнд болсон Sengur брэндийн шар айрагийг 2026 оны 04 сараас эхлэн Солонгосын бүх “GS25”салбараар худалдаалж байна.

“GS25” нь ялгарал болсон нэрийн бүтээгдэхүүн болох “GS Water” цэвэр ус, “Moomooshi Friends characters” зайрмаг, гүзээлзгэнэтэй болон шоколадтай сүү зэргийг худалдаанд гарган хэрэглэгч нартаа амт, чанартай бүтээгдэхүүн хөгжүүлэн өдөр тутмын амьдралын мөч бүхэнд нь хүрч үйлчлэхийг эрхэмлэсээр байна.

Хэрэглэгч та бүхэн бидэнтэй хамт байж “GS25” аппликейшинаа гар утсандаа татан, гоё гоё урамшуулалын мэдээ мэдээлэлийг хамгийн түрүүнд хүлээн аваарай.

5 жилийн ойгоо угтаж буй “GS25” ая тухтай дэлгүүрийн зүгээс хэрэглэгчдэдээ зориулан 05 сарын 31-нийг дуустал урамшуулал дүүрэн онцгой өдрүүдийг бэлэглэж байгааг дуулгахад таатай байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа