НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Г.Уянга: НЗДТГ-аас нэр бүхий тролл иргэдийг цалинжуулж байсан гэв
МЭДЭЭ

Г.Уянга: НЗДТГ-аас нэр бүхий тролл иргэдийг цалинжуулж байсан гэв

2026 оны 10-р сарын 15
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийгмийн сэтгэл судлаач Г.Уянга хотын дарга асан Х.Нямбаатартай холбоотой асуудлаар дөрөв дэх өдрөө мэдээлэл хийлээ. Тэрбэр хотын дарга Х.Нямбаатар нэр бүхий сэтгүүлчдийг амыг хаах зорилгоор хууль бусаар газар олгосон байж болзошгүй баримтыг дэлгэсэн. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх мэдээллийг өгч, баримтуудыг АТГ болон ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт өгч шалгуулахаар болжээ.  Мөн хотын даргаар Х.Нямбаатарыг ажиллаж байх үед НЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтэс нь дэргэдээ 14 хүнтэй тролл арми ажиллуулж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байсан гэх ноцтой баримтыг дэлгэлээ.

Г.Уянга хэлэхдээ “Хатан Туулаа хамгаална гэж гурван сараас хойш талбай дээр жагсах үеэр Ялгуунаа, Лхагва-Очир, Соёлоо гэх мэт тролл хаягнаас гэр бүл болон үр хүүхэд, өөрийнх нь амь насанд үргэлж заналхийлдэг байсан. Тэдгээр тролл баг нь НЗДТГ-ын байрны 3-4 давхарт, "Нэгдсэн төв" гэх нэгж доор байрлаж,  иргэд, олон нийтийн сүлжээ хариуцсан ажилтан нэрээр бусдыг заналхийлж, гутаан доромжилж ирсэн. Нийтдээ 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Тэд татвар төлөгч бидний мөнгөөр цалинждаг байсан гэх сэжүүр байна. Эдгээр хүмүүс нь Халиун, Баярсүрэн, Халиун.М, Ганчимэг, Мөнх-Өлзий, Одгэрэл, Нандин-Эрдэнэ, Оргил, Энхцэцэг, Балжинням, Оюунгэрэл, Тэмүүлэн, М.Тэмүүлэн гэдэг нэртэй. Тэднийг шалгуулахаар цагдаад хандаж байна” гэв.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа