НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Нямбаатарын шилжүүлсэн ₮500 тэрбумын баталгааг гаргах даатгалын компани Монголд байхгүй
МЭДЭЭ

Х.Нямбаатарын шилжүүлсэн ₮500 тэрбумын баталгааг гаргах даатгалын компани Монголд байхгүй

2026 оны 5-р сарын 5
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Туулын хурдны зам” төслийн гүйцэтгэгч “ХаоЮань групп”-т ₮500 тэрбум гаруйг шилжүүлснээ “Банкны баталгаа, олон улсын давхар даатгалын дагуу бид нар шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Олон улсын FIDIC silver book-р энэ гэрээг хийсэн. Бидний шилжүүлж байгаа мөнгө банкны баталгаатай юм уу, нөгөө тал үүргээ биелүүлээгүй бол олон улсын даатгал өгөх учраас энэ жил дахиад мөнгө өгнө” гэж тайлбарласан.

Гэвч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Даатгалын бичгээр урьдчилгаа шилжүүлсэн асуудал гарч ирсэн. Монголд ₮500 тэрбумын үнэ бүхий даатгал хийх ямар ч компани байхгүй” гэж хотын дарга Х.Нямбаатарын мэдээллийг үгүйсгэсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Санхүүгийн зохицуулах хороонд “Туулын хурдны зам” төслийн урьдчилгаа төлбөрийн баталгаа нь эрх зүйн чадамжтай эсэх талаар асуулга тавьжээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос “Мөнх даатгал” ХХК нь 500 тэрбум төгрөгийн тендерийн баталгаа гаргах боломжгүй. Хорооноос энэ асуудлаар хяналт шалгалт хийж байна” гэх хариу өгсөн байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Том төслийг хэрхэн яаж явуулах вэ” гэдэг бестселлер номыг уншсан гэж ирээд ярьсан ч түүний үг бүр нь үгүйсгэгдэж байгааг харвал уншсанаа бодит мэтээр төсөөлж яваа бололтой. “Худалч хүний нээрээ олон” гэгчээр мөнгө мөртэй учраас хэчнээн сайн ярилаа ч баригдаад байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа