НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох багийн тоог 64 хүргэх тухай яригдаж байна
МЭДЭЭ

Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох багийн тоог 64 хүргэх тухай яригдаж байна

2026 оны 7-р сарын 15
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ нь 48 баг оролцож байгаагаараа онцлогтой. Өмнө нь 32 баг оролцдог байсан. Тэгвэл Дэлхийн хөлбөмбөгийн холбоо ФИФА багийн тоог цаашид ч нэмэх бодлого барьж байна хэмээн холбооны тэргүүн Жанни Инфантино хэлжээ.

Түүний хэлснээр ДАШТ-д оролцох багийн тоог 64 болгох тухай өнгөрсөн жилээс яригдаж эхэлжээ. Энэ нь тэмцээнийг бүх дэлхийд хүртээлтэй болгох зорилгоос үүдэлтэй хэмээн Жанни Инфантино хэлжээ.

“Энэ удаагийн ДАШТ дууссаны дараа бид энэ асуудлыг хэлэлцэх болно. ДАШТ-ийг зохион байгуулагчдын хувьд тэмцээнийг дэлхий нийтэд хүртээлтэй байлгах нь чухал. ДАШТ бол зөвхөн Европ, эсвэл Өмнөд Америкийн багуудад хамаатай биш. Дэлхийн бүх улс орон ДАШТ-нд оролцоно хэмээн мөрөөдөж чаддаг байх ёстой. Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа багуудын ур чадвар ямар өндөр байгааг бид харж байна. Жижиг орнуудад ч ДАШТ-д оролцох боломж өгвөл тэд ур чадвараа улам төгс болгох хүсэл тэмүүлэлтэй болно” хэмээн Жанни Инфантино Швейцарийн Blue Sport-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

48 баг анх удаа оролцсон энэ удаагийн ДАШТ “маш амжилттай” байгааг ФИФА-гийн тэргүүн онцолж, Африкийн 10 багийн 9 нь хэсгээсээ гарсан нь үүний нотолгоо хэмээн тэрбээр хэлжээ. 2022 оны ДАШТ-д Африкийн 5 баг хэсгээсээ шалгарч байсан юм.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа