НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад олон улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад олон улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал

2026 оны 5-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Өнөөдөр \2026.05.11\ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Яап Ван Хиерден, Хүний эрхийн дээд комиссарын албаны Ази, Номхон далайн хэлтсийн дарга Рори Мунговен болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсад 26 жилийн дараа НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар айлчилж буйг дурдаад, ноён Фолькер Түркийн Монгол Улсад хийж буй албан айлчлалд амжилт хүслээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгмийг бэхжүүлэх, хууль дээдлэх ёсыг хангах, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллага тэр дундаа НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албатай тогтвортой хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.

Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг шинэчлэх, эрүүгийн болон захиргааны эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандарттай нийцүүлэх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн баталгааг бэхжүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн болон институтийн механизмыг боловсронгуй болгох асуудалд анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк талын Монгол оронд айлчилж буйдаа талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэхэд олон жил тууштай ажиллаж ирснийг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг сайжруулах, төсөв санхүү, ажиллах орчин нөхцөлөөр хангах, хараат бус бие даасан байдалд онцгой анхаарч ажиллахыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханаас хүслээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар Хүний эрхийг хамгаалах үндэсний II хөтөлбөрийг боловсруулан яаралтай батлан хэрэгжүүлэхэд анхаарах, үндэсний цөөнх болон, бэлгийн цөөнх, сэтгэцийн эмгэгтэй иргэдийн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод Монгол Улсад хүний эрхийг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан салбарын цахим шилжилт, нэгдсэн систем хөгжүүлэлт, цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт, хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчныг олон улсын сайн туршлагатай уялдуулах бодлого хэрэгжүүлж байгаагаа танилцуулж, хамтарч ажиллах талаар санал солилцов.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийн энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, НҮБ-ын хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, пакт, тэдгээрийн хэрэгжилтийг хангах бодлого, зорилт, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө дэвшүүлсэн санал санаачилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болж байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.26/ өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Aug 26, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа