НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

12 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа.

Энд 2006 оноос хойш Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музей хамтран археологийн нарийвчилсан судалгааг өнөөг хүртэл хийж байгаа юм.

160 дугаартай, нийт 80 м урт, гол байгууламж нь 40х40 м хэмжээтэй, Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна.

Үүнтэй дүйцэхүйц хэмжээтэй Хүннүгийн язгууртны булш 14 газарт 6 ш илэрсэн бөгөөд Хүннү гүрний төрийг барьж байсан язгууртны дээд давхарга, тэр дундаа шаньюй нартай холбоотой хэмээн таамаглажээ.

6 дагуул булшийг малтсаны дараа үндсэн булшны судалгаа хийж, оршуулгын хэсэг буюу модон бунхны хэсэгт малтлага, судалгаа хийж байна.

Одоогоор булшны гүн 15 м хүрсэн нь 5 давхар барилгатай тэнцэх бөгөөд булшны нүхийг анхнаас нь дээрээс доош шатлан багасгаж ухсан нь “уруу харсан пирамид” хэлбэртэй байгууламж байсныг харуулдаг юм.

Модон бунхны дээрээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэгтэй сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдворууд нэмж илэрч эхэлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгаа хийж байгаа хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төсөл бол бол хоёр орон, ард түмний найрамдал, нөхөрлөлийн нэгэн тод илэрхийлэл гэдгийг хэллээ.

Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн “Хүннүгийн язгууртны булш оршуулгын цогцолбор”-ын нэг юм.

Сумын төвийн өмнө тал дахь нарсан ойд Хүннүгийн үеийн 300 булш бүхий томоохон дурсгал байрладаг. Энэ дурсгалыг 1974 онд Хөдөөгийн Пэрлээ, академич Д.Цэвээндорж нар анх нээж илрүүлсэн бөгөөд 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулжээ.

2006-2012 онд Хүннүгийн язгууртны 3 булш, дөрвөлжин хэлбэрийн чулуун байгууламжтай дундаж хэмжээний 2 булш, язгууртны булшны дагуул болох 13 жижиг булшийг малтан судалсан.

Эндээс хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, дэнгийн цөгц, адуу, малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн зүүлт, гоёл чимэглэлийн зүйлс, хаш эдлэл, чий будагтай аяга, сав суулга, шанага, шүүлтүүр зэрэг хоол ундны хэрэглэл, шавар ваар, хүрэл толь, модон сам зэрэг мнга мянгаар тоологдох эд өлгийн зүйлс олоод байна.

Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алтан шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд ч гарч байгаа нь Хүннүгийн түүх, соёлын судалгаанд чухал хувь нэмэр оруулна гэж судлаачид үзжээ.

Дээрх олдворуудыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, Хэнтий аймгий музей олны хүртээл болгож байна.

Цаашид Дуурлиг нарсны дурсгалт газарт “Судалгаа, мэдээллийн төв”, ил музей байгуулахаар төлөвлөж байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Sep 2, 2026

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа