НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хятадын Jiangxi Copper Эквадорын зэсийн том төслийг эзэмшинэ
МЭДЭЭ

Хятадын Jiangxi Copper Эквадорын зэсийн том төслийг эзэмшинэ

2025 оны 12-р сарын 27
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Зэсийн үнэ цойлж байгаа энэ үед Хятадын төрийн өмчийн Jiangxi Copper компани Австралийн зэс олборлогч SolGold-ийг 1,2 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээ байгууллаа.

SolGold нь Jiangxi Copper-ийн саналаас хоёр удаа татгалзсаны эцэст ийнхүү саналыг хүлээн авлаа. Ингэхдээ өмнө санал болгож байсан нэгж хувьцааны үнийг 43%-иар өсгөж, нэгж хувьцааг 0.28 фунт стерлингээр худалдан авах саналыг зөвшөөрчээ.

Хувьцаа худалдан авах гэрээ, хэлцэл ирэх 2026 оны эхний улиралд багтан дуусах бөгөөд ингэснээр Jiangxi Copper нь Латин Америкийн Эквадорын хойд хэсэгт орших зэс, алтны Cascabel төслийг эзэмшихээр болж байна.

Cascabel төсөл нь хоёр ордыг олборлох төсөл бөгөөд 2028 оноос төслийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа юм. Төсөлд багтсан Альпала болон Тандаяма-Америка гэсэн хоёр орд газар нь Чилийн өмнөд хэсгээс Панам хүртэл сунасан Андын нурууны зэсийн бүсчлэлд хамаардаг.

ТЭЗҮ-ээр ордуудыг 28 жил ашиглах бөгөөд эндээс 123 мянган тонн зэс, 277 мянган унц алт, 794 мянган унц мөнгө олборлоно.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа