НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Хутай уулзлаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Хутай уулзлаа

2026 оны 5-р сарын 26
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сөүл хотноо БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Ху-тэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтад монголын талаас Элчин сайд С.Сүхболд, ГИХГ-ын дарга Б.Энхсүх, солонгосын талаас ХЗЯ-ны ГИХГ-ын дарга Ча Ён Хо болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол улсын 60 гаруй мянган иргэн тус улсад оршин сууж, жилд 160 мянга орчим иргэн зорчдог орны хувьд анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлж байгааг дурдаж, иргэд хооронд зорчиход үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг бодитоор тодорхойлж, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Талууд цаашид хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд бүлгээр зорчих жуулчны визийн тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэх, эрүүл мэндийн аялал жуулчлалын визийн нөхцөл, шалгуурыг уян хатан болгох, виз олголтын үйл ажиллагааг цахимжуулах, түргэн шуурхай, ил тод болгох чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Мөн улирлын чанартай ажиллах хүчний хөдөлгөөнийг зохицуулах, зуучлалын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, ажиллах хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар иргэдийг хууль бус зуучлал, хөдөлмөрийн мөлжлөг, гэмт хэргийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг онцоллоо.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор зорчиж буй иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, БНСУ-д суралцах монгол оюутны тоо огцом нэмэгдэж байгаа ч төлбөрийн чадавхгүйгээс шалтгаалан хөдөлмөрийн зах зээлд шилжих, хууль бусаар оршин суух, гэмт хэрэгт холбогдох зэрэг сөрөг үр дүн гарч байгаатай холбогдуулан оюутан, сургалтын визийн нөхцөл, сургалт зуучлалын байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэх, улирлын чанартай ажиллах хүч авах тогтолцооны эрх зүйн орчиныг бүрдүүлэх шаардлагатайг дурдав.

Мөн хар тамхи, цахим залилан зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хүний түгээмэл эрхийг хамгаалах, хорих байгууллагын стандартыг шинэчлэх зэрэг салбарт талууд хамтран ажиллаж, туршлага солилцохын зэрэгцээ хоёр улсын Хууль зүйн яам хоорондын харилцааг стратегийн шинэ түвшинд гаргахад анхаарч ажиллахаар боллоо.

Монгол Улсын ЭСЯ-наас санаачлан хууль бусаар оршин суугаа иргэд болон гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор “Хариуцлагатай амьдарцгаая” аяныг хэрэгжүүлж эхэлснийг дурдаж, хамтран ажиллахаар болсон байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.26/ өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Aug 26, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа