НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Инновацын эзэд” 2026 уралдаант нэвтрүүлгийн бүртгэл эхэлжээ
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

“Инновацын эзэд” 2026 уралдаант нэвтрүүлгийн бүртгэл эхэлжээ

2026 оны 5-р сарын 19
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, NTV телевизийн хамтын бүтээл болох “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлэг 4 дэх улирлын бүртгэлээ эхэлжээ.

Шинэлэг санаа, гарааны бизнес, инновацыг олон нийтэд таниулж, дэмжих зорилготой энэхүү уралдаант нэвтрүүлэг нь 2023 оноос зохион байгуулагдаж эхэлсэн байна. Жил бүр уламжлал болгон явагдаж буй уг нэвтрүүлэгт эх орны өнцөг булан бүрээс бүтээлч сэтгэхүйтэй, шинийг санаачлагч хүүхэд залуус оролцож, оюун ухаанаа сорин өрсөлддөг юм.

Өмнө жилийн “Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн тухайд нийт 200 гаруй оролцогч бүтээлээ ирүүлэн гурван шатны турш өрсөлдсөнөөс тэргүүн байрт “Хавтан шахагч машин” буюу хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж шахан дараагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Инмо ресайклинг” баг шалгаран, 50,000,000 төгрөг, Дэд байрт GymPath  буюу фитнессийн төхөөрөмжтэй ажиллах, дасгал хөдөлгөөн хийх явцын үнэн зөв байдлыг хянах төхөөрөмж 30,000,000 төгрөг, Гутгаар байрт үүлэнд нөлөөлж хур тунадас оруулах болон бусад ажиллагаа хийх зориулалт бүхий “Их чадлын пуужин” бүтээлээрээ сурагч Г.Чингүүн шалгаран 10,000,000 төгрөгийн эзэн тус тус болж байжээ. Дээрх бүтээлүүд нь хүний өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилсан, байгальд ээлтэй, шинэлэг санаа агуулсан инноваци бүхий бүтээлүүд байв.

Тэгвэл энэ удаагийн нэвтрүүлэгт мөн адил хүний өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөхөөс гадна хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн инновацлаг бүтээл, техникийн шийдлийг гаргаж ирэн, тухайн санаагаа бодит бүтээл, бүтээгдэхүүн болгох хүсэлтэй хүүхэд залуусыг бүртгэж эхлээд байна. Нэвтрүүлгийн нийт шагналын сан 100,000,000 сая төгрөг бөгөөд хийж бүтээх хүсэлтэй, хөдөлмөрч хичээнгүй, 12 – 25 насны хүүхэд залуусыг урьж байна.

Хэрэв та “Инновацын эзэд” 2026 уралдааны нэг хэсэг болж сонирхолтой аялалд өөрийгөө сорихийг хүсвэл холбоосоор орон бүртгэлээ хийгээрэй. Амжилт хүсье. 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.26/ өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Aug 26, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа