НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Иргэдийн инфляцын хүлээлт тогтвортой байна
МЭДЭЭ

Иргэдийн инфляцын хүлээлт тогтвортой байна

2026 оны 6-р сарын 2
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 

Дөрөвдүгээр сарын эцэст инфляц 10.1%-д хүрч, Төв банкны бодлогын зорилтот түвшнөөс давсан. Үүнтэй холбоотойгоор олон нийт, мэргэжилтнүүд инфляц энэ онд Монголбанкны зорилт болох 6% орчимд хадгалагдах боломжтой эсэх асуудлыг хөндөж буй билээ. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд "Блүүмбэрг" телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Тэрбээр “Одоогийн инфляцын өсөлт голчлон нийлүүлэлтийн шалтгаантай байгаа учраас мөнгөний бодлогын шууд хариу арга хэмжээ авах зохистой бус. Бидний хамгийн анхаарч байгаа зүйл бол нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёр дахь үеийн нөлөө болон инфляцын хүлээлт юм. Монголбанкнаас хийсэн иргэдийн инфляцын хүлээлтийн судалгааны үр дүнгээр хоёрдугаар улиралд иргэдийн инфляцын богино хугацааны хүлээлт 0.4 нэгж хувиар өсөж, 7.9%-тай гарсан. Харин 12 сарын хугацаатай буюу урт хугацааны хүлээлт ердөө 0.2 нэгж хувиар өссөн бөгөөд харьцангуй тогтвортой хэвээр байна. Өөрөөр хэлбэл, инфляцын хүлээлт тогтвортой байгаа нь эерэг үзүүлэлт юм. Төв банкны хувьд оны хоёрдугаар хагаст инфляц саарах хандлага үргэлжилнэ гэж хүлээж байна. Өмнөх төсөөллөөр оны эцэст инфляц 8%-д ойртоно гэж тооцоолж байсан бол одоогийн байдлаар шатахууны үнийн өсөлтийн нөлөөг тусгахад инфляц нэг оронтой тоо рүү орох хэдий ч 8%-иас өндөр гарах магадлалтай байна” гэжээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа