НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Канад улстай хамтарсан “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төсөл амжилттай хэрэгжиж байна
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Канад улстай хамтарсан “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төсөл амжилттай хэрэгжиж байна

2026 оны 4-р сарын 21
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр \2026.04.21\ Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Стивен Дауст Канад Улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Канад Улс хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төслийн тухай, хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар талууд харилцан санал солилцлоо.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгасны дагуу 2021-2030 онд “Хүн төвт” эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Засгийн газраас шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагуудын хууль тогтоомжийн шинэчлэл, хараат бус бие даасан байдалд онцгой анхаарч байгааг онцоллоо.

Канад Улсын Холбооны Шүүхийн хэрэг эрхлэг газраас Монгол Улсын шүүхийн байгууллагуудтай хамтран “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төслийг 2025-2030 оны хооронд хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд шүүхийн хараат бус, шударга, хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй, илүү иргэн төвтэй шүүхийг бий болгох, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулна. Уг төслийн хүрээнд санал болгож буй институц хоорондын зөвлөлдөх, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хэллээ.

Канад Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст Монгол Улсын Засгийн газраас Шүүхийн эрх мэдлийн байгууллагуудын хараат бус бие даасан байдлыг хангахад онцгой анхаарч эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход идэвхтэй ажиллаж байгааг цохон тэмдэглэв.

Мөн өмнө нь Канадын Засгийн газрын санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тогтолцоог сайжруулахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа хэрэгжиж, холбогдох байгууллагуудын чиг үүрэг илүү тодорхой болж, бодит үр дүнд хүрснийг онцоллоо.

Монгол Улс, Канад Улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ирсэн юм.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа