НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
МЭДЭЭ

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026 оны 8-р сарын 5
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Дэлхийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ урлаг болох VISUAL ART  буюу 5 мэдрэхүйн урлагийн хөгжлийг гайхуулах дөрөв дэх KHARKHORUM 360° visual art & music festival 2026 оны 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нь ээ. Өмнөхөөсөө илүү том орон зай, илүү олон үзэгч, илүү өргөн хүрээтэй хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдах энэ удаагийн хөгжмийн үдэшлэгийн сэдэв нь TIME буюу Хүннүгийн үеэс хойшхи 5 том үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар харуулах аж.

Энэ жилийн гол бүтээл ердийн тайзанд багтахгүй. Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнг сонгосон бөгөөд төв тайзыг бүтэн тойрон үргэлжлэх 12 метр өндөр, 300 метр урт 360 градусын дэлгэц байрлуулах юм. Уран бүтээлч бүрийн онцлогт тохируулсан дижитал бүтээлүүд уг дэлгэцээр тасралтгүй үргэлжилж, үзэгчид тоглолтыг зөвхөн сонсох бус, дотор нь орсон мэт мэдрэх боломжтой юм байна.

Дуугаралтын хувьд Cinematic Orchestral-ийг ашигласнаар хөгжмийн цуурай, орон зайн гүн, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү тод мэдрүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр амьд тоглолт, асар том дижитал арт, орон зайн дуугаралт гурав нэгэн зэрэг нийлэх аж.

Тус фестивальд дэлхийд алдартай Ирландын алдарт Boyzone хамтлагийн ахлагч, дуучин Ронан Китинг, Берлинд уран бүтээлээ туурвидаг, Melodic Techno болон Progressive House урсгалын нэр хүндтэй DJ, продюсер 8Kays нар болон Монголын томоохон хамтлаг дуучид оролцох юм байна.

 

Дашрамд онцлоход, эртний Хархорум хотод олон соёл, олон орны хүмүүс нэг дор уулзаж, үзэл санаа, соёл урлагийн солилцоо явагдаж, шинэ санаа бодол, бүтээл төрдөг байж. KHARKHORUM хөгжмийн фестиваль нь тэрхүү уулзах, холбох, бүтээх үзэл санааг орчин цагт дахин амилуулахыг зорьж буй төсөл юм.

Тасалбараа хаанаас авах вэ?

Үзэгчдийн худалдан авсан тасалбарын орлогоос нийт 10,000 мод тарих бөгөөд жил бүр уламжлал болгон үргэлжлүүлж, ирээдүйд KHARKHORUM төгөл бий болгох зорилготой.

Фестивалийн тасалбарыг дараах платформуудаас авах боломжтой:

Boxoffice.mn

EventX.mn

Ticket.mn

Shoppy.mn

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол https://www.facebook.com/Kharkhorum.festival пэйж  тусална.

https://www.facebook.com/reel/904387448800410

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа