НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Кир Стармер Хятадад айлчиллаа
МЭДЭЭ

Кир Стармер Хятадад айлчиллаа

2026 оны 2-р сарын 2
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер (2026 оны 1-р сарын 28-наас 31-ний хооронд) Хятад улсад хийсэн дөрвөн өдрийн албан ёсны айлчлалаа өндөрлүүлээд байна. Энэ нь сүүлийн найман жилийн хугацаанд Британийн Ерөнхий сайдын түвшинд хийж буй анхны айлчлал бөгөөд олон улсын хэвлэлүүд үүнийг "харилцаагаа шинэ шатанд гаргах оролдлого" гэж онцолж байна.

Гадаадын томоохон хэвлэлүүд болох BBC, Reuters, Xinhua, The Guardian-д нийтлэгдсэн мэдээллүүдийн тоймоос харахад хамгийн их анхаарал татсан мэдээ нь Хятад улс Британийн иргэдэд 30 хоногийн хугацаатай визгүй зорчих эрхийг (жуулчлал, бизнес, ар гэрийн зорилгоор) нэг талын шийдвэрээр олгохоор болсон явдал юм. Энэ нь хоёр орны иргэд хоорондын харилцааг дэмжих маш том алхам гэж үзэж байна.

Стармер айлчлалынхаа хүрээнд Британийн 60 орчим том компанийн төлөөлөгчийг дагуулж явсан бөгөөд хэд хэдэн чухал гэрээ байгуулжээ.

  • Хятадын тал Британийн вискиний импортын татварыг 10%-иас 5% болгож бууруулахаар зөвшөөрсөн. Энэ нь Британийн эдийн засагт ирэх 5 жилд 250 сая фунт стерлингийн ашиг авчирна гэж тооцоолж байна.

  • Британийн эмийн үйлдвэрлэлийн аварга компани “AstraZeneca” Хятадад 15 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлав.

  • Айлчлалын үеэр нийт 4.5 тэрбум фунт стерлингтэй тэнцэх хэмжээний экспортын болон зах зээлд нэвтрэх гэрээнүүд хийгдсэн байна.

Кир Стармер Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа Британийн гадаад бодлогын "3C" зарчмыг баримтлахаа илэрхийлсэн аж. Гурван C” гэдэг нь:

  • “Cooperate (хамтрах)” Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эрүүл мэнд зэрэг салбар.

  • “Compete (өрсөлдөх)” Эдийн засаг, технологийн салбар.

  • “Challenge (сөрөх/ шүүмжлэх)” Хүний эрх (Хонконг, Шинжаан) болон үндэсний аюулгүй байдлын асуудал аж.

Олон улсын шинжээчдийн (жишээ нь, The Washington Post) үзэж байгаагаар, АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп дахин сонгогдсон нь Европын орнуудыг, тэр дундаа Британийг Хятадтай илүү тогтвортой, прагматик харилцаа тогтооход түлхэж байна. Трампын худалдааны дайнаас үүдэлтэй эрсдэлийг бууруулахын тулд Британи эдийн засгийн хамтын ажиллагаагаа төрөлжүүлэхийг хичээж байгаа аж.

Хэвлэлүүд энэ айлчлалыг Британийн зүгээс Хятадтай харилцахдаа өмнөх "хүйтэн" үеийг дуусгаж, илүү бодитой, эдийн засгийн үр ашигт суурилсан харилцаа руу шилжиж байгаагийн дохио гэж харж байна. Гэхдээ Британийн зарим улстөрч хүний эрхийн асуудлыг эдийн засгаар "солилоо" гэж шүүмжилж байгааг ч мөн дурджээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Sep 2, 2026

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа