НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар миний хөрөнгийг дээрэмдэхдээ хуулийн хонгилоор оруулсан”
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

“Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар миний хөрөнгийг дээрэмдэхдээ хуулийн хонгилоор оруулсан”

2026 оны 3-р сарын 23
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Гэрэгэ таур”-ын 14 давхрын хохирогч, бизнес эрхлэгч П.Хишигбаяр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Б.Баатар нарт дээрэмдүүлсэн талаараа мэдэгдэв. Түүний newsroom.mn сайтад өгсөн мэдэгдлийг тоймлон хүргэе.

Сайн байна уу, намайг П.Хишигбаяр гэдэг. “Гэрэгэ таур”-ын 14 давхрын хохирогч байна. Тус асуудалтай холбоотойгоор би анх удаа олон нийтэд хандаж мэдээлэл гаргаж байна.

Учир юу гэвэл, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Завхан аймагт ажиллах хугацаандаа миний болоод манай гэр бүлийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд хандаж бидний нэр усыг цацлаа. Үүнээс болж маш олон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид энэ асуудлаар тодруулга авахыг хүсч, албан ёсны байр сууриа илэрхийлээч гэсэн учраас албан мэдэгдлийг хийж байна.

Болсон үйл явдлын талаар товч ярья. Анх 2021 оны 11 дүгээр сард “Гэрэгэ таур”-ын 14 давхрыг манайх шилжүүлж авсан юм. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болоод Б.Баатар нарын эзэмшлийн “Херо энтертайнмент” компанид $1 саяар худалдахаар тохироод тэр хүмүүсийг тухайн үедээ тус барилгад оруулсан. Гэтэл 3 жилийн хугацаанд тэд нэг ч төгрөгийн төлбөр тооцоо хийгээгүй. Үнэ төлбөргүй суусан. Бид маш олон удаа уулзаж, төлбөр мөнгөө хийх шаардлага, асуудал тавьж, холбогдох албан бичгүүдийг ч удаа дараа өгсөн. Гэрчтэй, баримттай.

Жишээлбэл, 2024 онд Баянгол зочид буудлын 1 давхрын “gum”-д би Баатар гэдэг хүнтэй очиж уулзсан. “Төлбөр мөнгөө төл. Төлж чадахгүй бол гар. Бид өөрсдийн үйл ажиллагааг явуулна” гэж хэлэхэд намайг “Ална шүү, бацаан минь. Аятай байгаарай” гэх мэтээр сүрдүүлж, заналхийлсэн. Тухайн үед би “ Энэ чинь их замын дээрэм юм уу” гэж маргалдаад гарсан. Энэ бол гэрчтэй болсон үйл явдал. Тэгэхээр энэ хүмүүс бусдыг айлган сүрдүүлж, эрх мэдлээрээ далайлгаж явж иржээ гэж би ойлгосон.

2025 оны нэгдүгээр сард энэ хүмүүс над дээр хэрэг тохож, 19 хоног цагдаж хорьж, “Гэрэгэ таур”-ын 14 давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан. Ямар ч мөнгө төгрөг төлөөгүй. Дээрэм шүү гэж тухайн үед хэлсэн. Намайг цагдаж, хоригдож байх үед ичсэн нүүрэндээ 1.5 тэрбум төгрөгийг манай дансанд хийсэн байсан. Энэ асуудлаас болж намайг барьцаалах гэж, дуугүй байлгах гэж тэд маш олон удаа оролдсон. Үндсэн арга нь ар гэр, эхнэр хүүхдийг нь барьцаалах юм билээ. Үүний  жишээг би хэлье. 2024 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимын сонгуулийн үеэр Т.Дүүрэнг барьж, цагдаж хорьсны дараа эхнэрийг нь барьцаалж, танхимын сонгуультай Л.Оюун-Эрдэнэ холбоо хамааралгүй гээд бичлэг хийлгэж, олон нийтэд цацсан. О.Амартүвшингийн хувьд ч ялгаа байхгүй. Бичлэг хийлгэж олон нийтэд цацсан. Сүүлд ч “Гэрэгэ таур”-ын 15 давхрыг 14 давхартай албаар хольж яриад бичлэг хийлгүүлсэн байсан. Энэ бүхнээс харахад тэд ар гэрийг барьцаалдаг нь тодорхой харагдаж байна. Манай дээр ч ялгаагүй. Эхнэрт зохиомол хэрэг үүсгэсэн. Энэ хугацаанд биднийг тагнуул, АТГ, Эрүүгийн цагдаа, татвар, прокурор, шат шатны шүүхээр чирлээ. Хууль хяналтын байгууллагын хонгил гэж юмаар бүрэн чирэгдэж үзлээ. Үнэндээ Монгол Улсад 15 жил би бизнес хийсэн хугацаандаа бий болгосон хөрөнгөө минийх юм уу, хэн нэгэн даргынх юмуу гэдгийг ойлгохоо байтал биднийг чирлээ. Энэ бол төрийн байгууллагаар дамжуулж вакуумжсан дарга нар юу ч хийж болдгийн тод жишээ гэж харж байна. Тэгэхээр энэ “Гэрэгэ таур”-ын 14 давхар бол Монгол Улсад залуучууд бизнес эрхлэж болох уу, үгүй юу гэдгийг харуулсан тод жишээ. Цаашид энэ асуудал дээр би олон нийтэд өөрийн дуу хоолойгоо илэрхийлнэ. Одоо ч гэсэн энэ асуудлыг олон нийтэд гаргах нь цаг хугацааны хувьд зөв гэж харж байна.  Хуульзүйн сайд Б.Энхбаяр үүнийг албан ёсоор дээрэм, зохиомол хэрэг гэдгийг зарлалаа. Тэгэхээр энэ асуудлын хүрээнд би цаашдаа Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар, Амундра нартай уулзахад бэлэн байна. Асуудлыг эцэслэх ёстой гэж хувь хүнийхээ зүгээс үзэж байна. Анхаарал хандуулж миний яриаг сонссонд баярлалаа. Холбогдох цаг хугацаанд нь мэдээллээ хийгээд явья гэж бодож байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.26/ өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Aug 26, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа