НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол Ардын нам шинэ гишүүдээр эгнээгээ тэллээ
МЭДЭЭ

Монгол Ардын нам шинэ гишүүдээр эгнээгээ тэллээ

2026 оны 3-р сарын 1
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”  өнөөдөр /2026.03.01/ тохиож байна. Энэхүү түүхт ойн баярын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд тэмдэглэн, Монгол Ардын нам шинэ гишүүдээр эгнээгээ тэллээ.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар, намын Нарийн бичгийн дарга нар Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, Б.Пүрэвдагва, М.Цэлмүүн нар намын шинэ гишүүдэд намын батлахыг нь гардуулж баяр хүргэлээ.

Энэ өдөр Монгол Ардын намд шинээр элссэн 39 гишүүн салбар бүртээ манлайлж яваа хүмүүс бөгөөд Булган аймгийн Хангал сумын 2-р багийн малчин Х.Эрдэнэбулган,  trends.mn судалгаа нийтлэлийн платформын эрхлэгч, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын 4-р курсэд сурч буй оюутан, SDS хүртээмж клубийн зохицуулагч  Б.Энхсайхан, Монголын электрон спортын холбооны үүсгэн байгуулагч, “Шинжьюкү” ХХК-ийн захирал М.Майсайхан, “UAP LLC-Юу Эй Пропертиз” ХХК-ийн захирал А.Урангоо, Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Ц. Эрдэнэтуяа, Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанжаргал, хамгийн залуу нь 18 настай оюутан С.Сувд нарын гишүүд байлаа.

Тэднийг төлөөлж Булган аймгийн Хангал сумын 2-р багийн малчин Х.Эрдэнэбулган, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ нар үг хэлж, өөрийн итгэл үнэмшлээрээ намын гишүүнээр элсэж, намын удирдлагуудын зорьж буй чөлөөлөх, цэгцлэх санаачилгуудыг дэмжиж байгаагаа онцолж байв.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа