НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр удахгүй эхэлнэ
МЭДЭЭ

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр удахгүй эхэлнэ

2026 оны 3-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Засгийн газрын Лхагва гарагийн ээлжит хуралдаан 2026 оны 3 дугаар сарын 11-ны өдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар удаан хугацаанд яригдсан Монгол  Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх Монгол Улс ОХУ-ын хоорондын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлт болон үндсэн хэлэлцээрийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор зөвшилцөж эцэслэн батлах үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.

Та бүхний мэдэж байгаагаар 2025 оны хавар энэхүү хэлэлцээрийн асуудал УИХ-аар орж, гишүүдийн тодорхой шаардлагын улмаас үйл ажиллагаа зогссон. Энэ хэлэлцээрийг шинээр манай Засгийн газар ОХУ-тай тасралтгүй үргэлжлүүлж  нэлээн хөдөлмөр хүч зарцуулсны үр дүнд Монгол Улсын байр суурь, УИХ-ын гишүүдийн дэвшүүлж байсан асуудлуудыг Монгол Улсынхаа томьёоллоор хэлэлцээрт оруулж чадсан үр дүнтэйгээр энэхүү хэлэлцээрийг хийхээр болж байна.

Тун удахгүй Засгийн газраас хэлэлцээрийг хийх үйл ажиллагааг эхлүүлнэ. Үндсэндээ, УИХ-ын холбогдох байнгын хороодоор зөвшилцөж гарын үсэг зурах эрх авна. Үүний дараа эргэн УИХ-аар соёрхон батлуулах ийм ажил явагдана.

Хэлэлцээрийн хамгийн том үр дүн нь, ОХУ-аас Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг тасралтгүй, тогтвортой нийлүүлэх үүргийг хүлээх хоёр гэрээний нэг чухал хэлэлцээр байгаа юм. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр дахь хэлэлцээр буюу Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх үүргээ хууль ёсоор биелүүлэх хариуцлагатай болох үр дүнтэй гэрээ юм. Энэ ажил удахгүй эхлэхээр боллоо" гэв.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Sep 2, 2026

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа