НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

2026 оны 3-р сарын 19
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болно. Визийн ярилцлагын үеэр консул тухайн виз мэдүүлэгч визийн шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэгдэж барьцааг хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгнө.

Виз мэдүүлэгчид гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх мөн консулаас албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхаарна уу. Барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол Улсын иргэдэд B1/B2 ангиллын виз олгох боломжгүй. Энэ шаардлага нь визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчилнэ.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу:
https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/countries-subject-to-visa-bonds.html

АНУ-ын нийгмийн халамжид хамрагдах өндөр эрсдэлтэй улс орны иргэдэд хамаарах цагаачлалын виз мэдүүлэгтэй холбоотой мэдэгдэл: 

2026 оны 1 дүгээр сарын 21-нээс эхлэн АНУ-ын Төрийн департамент АНУ-ын татвар төлөгчдийн зардлаар нийгмийн халамж ихээр хүртдэг гэж тогтоогдсон улс орнуудын (үүнд Монгол Улс багтана) иргэдэд цагаачлалын виз олголтыг түр хугацаагаар зогсоолоо. Нөлөөлөлд өртсөн улс орны иргэд цагаачлалын виз мэдүүлэх болон ярилцлагад оролцох боломжтой хэвээр бөгөөд Төрийн департаментаас визийн ярилцлагыг үргэлжлүүлэн товлоно. Дэлгэрэнгүй мэдээллийг Нийгмийн халамжид хамрагдах өндөр эрсдэлтэй улс орны иргэдэд хамаарах цагаачлалын виз мэдүүлэгтэй холбоотой мэдэгдэл   -ээс уншина уу.

Өөрийн оршин суугаа улс эсвэл иргэншлийн улсад цагаачлалын бус виз мэдүүлэх тухай

АНУ-ын цагаачлалын бус виз мэдүүлэгчид өөрийн оршин суугаа улс эсвэл өөрийн иргэншлийн улс дахь Америкийн Элчин сайдын яам эсвэл Консулын газарт   визийн ярилцлагын цаг товлох шаардлагатай. Виз мэдүүлгийн буцаан олгогдохгүй бөгөөд шилжүүлэх боломжгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/adjudicating-niv-applicants-in-their-country-of-residence.html 

H1-B, H-4, F, M, J ангиллын виз мэдүүлэгчдийн олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг шалгах шаардлагатай боллоо

12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн H1-B, H-4, F, M, J ангиллын цагаачлалын бус виз мэдүүлэгч бүр өөрийн олон нийтийн сүлжээн дэх бүх профайлын нууцлалын тохиргоог “public” буюу нээлттэй горимд шилжүүлэх шаардлагатай. Улмаар АНУ-ын хуулийн дагуу таны хэн болохыг тогтоох, АНУ-д нэвтрэх эрхтэй эсэхийг тодруулах шалгалт хийх боломжийг бүрдүүлнэ.

Гадаад иргэдийг АНУ-ын хилээр нэвтрэхийг хориглох болон хязгаарлах тухай Ерөнхийлөгчийн зарлиг №10998

АНУ-ын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гадаад иргэдийг хилээр нэвтрэхийг хориглох болон хязгаарлах тухай 10998 тоот Ерөнхийлөгчийн зарлиг нь 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн (зүүн бүсийн стандарт цагаар) 00:01 цагт хэрэгжиж эхлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор нэр бүхий 39 улсын иргэд болон Палестины Засгийн газраас олгосон эсвэл баталгаажуулсан паспортоор виз мэдүүлж буй хувь хүмүүсийг АНУ-ын хилээр нэвтрэх, тэдэнд виз олгохыг хориглох эсвэл хязгаарлах болно. Уг Ерөнхийлөгчийн зарлигт хамаарах хүмүүс виз мэдүүлж, товын дагуу ярилцлагад орж болох хэвээр хэдий ч виз авах эсвэл АНУ-ын хилээр нэвтрэх шаардлагыг хангах боломжгүй байх магадлалтай. Дэлгэрэнгүй мэдээллийг travel.state.gov   сайтаас уншина уу.

Олон үндэстний цагаачлалын виз олголтыг түр зогсоох тухай

АНУ-ын Төрийн департаментаас нэн даруй хүчин төгөлдөр үйлчлэх шийдвэрийн хүрээнд Олон үндэстний цагаачлалын виз олголтыг түр зогсоосон болно. Дэлгэрэнгүй мэдээллийг travel.state.gov цахим хуудаснаас авна уу.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.26/ өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Aug 26, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа