НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол Улсын начин цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Монгол Улсын начин цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

2026 оны 7-р сарын 12
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.

МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:

  • Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх Ганзоригийн Жамбалдорж,

  • Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Ганболдын Төрмөнх,

  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх Хангайн Наранбаяр,

  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Баасангийн Шаравдорж,

  • Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Баттулгын Өсөхбаяр,

  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Чойрын Богд” дэвжээний бөх Энхтөрийн Мөнхбаатар,

  • Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ,

  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Энхтөрийн Баасанжав,

  • Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх Болор-Эрдэнийн Номиндалай,

  • Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх Алтанхуягийн Нармандах,

  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Жаргалсайханы Жавхлан,

  • Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Насан-Очирын Намнансүрэн,

  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Нямсүрэнгийн Амгаланбаатар,

  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Батхуягийн Гончигсүрэн.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.26/ өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Aug 26, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа