НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголбанк мөнгөний бодлого, түүний хэрэгжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ОУВС-гийн техник туслалцааны багтай хамтран ажиллалаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Монголбанк мөнгөний бодлого, түүний хэрэгжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ОУВС-гийн техник туслалцааны багтай хамтран ажиллалаа

2026 оны 10-р сарын 12
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголбанкны  мөнгөний бодлого, түүний хэрэгжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр хамтран ажилласан Олон Улсын Валютын Сангийн (ОУВС)-гийн техник туслалцааны багийн хаалтын уулзалт /2026.10.09/ боллоо. Техник туслалцааны хүрээнд Монголбанкны мөнгөний бодлогын тогтолцоо, үйл ажиллагаа, эдийн засгийн төсөөллийн загварт үнэлгээ хийж, тэдгээрийн найдвартай байдал, үр нөлөөг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулав. Тухайлбал, ОУВС-гийн баг Монголбанкны мөнгөний бодлогын арга хэлбэрийг нарийвчлан судалж, түүнийг боловсронгуй болгох талаар бодит, үнэ цэнтэй зөвлөмж өгсөн. Мөн, нээлттэй захын үйл ажиллагаа, заавал байлгах нөөц, байнгын санхүүжилтийн хэрэгсэл, гадаад валютын дуудлага худалдаа зэрэг мөнгөний бодлогын хэрэгслүүдийг хөгжүүлэх чиглэлээр санал, зөвлөмж өгч, цаашид техникийн дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.  

Монголбанк 2014 оноос эхлэн мөнгөний бодлого боловсруулах, эдийн засгийн төлөвийг төсөөлөх, бодлогын хувилбаруудын үр нөлөөг шинжлэхэд улирлын төсөөллийн загвар (QPM)-ыг ашиглаж ирсэн. Энэ удаагийн техникийн туслалцаагаар уг загварын бүтэц, валютын ханш болон хүүгийн түвшний тооцоолол, эдийн засгийн чиг хандлагын төсөөлөл зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэж, сайжруулах боломжийг тодорхойллоо. Мөн эдийн засгийн төсөөллийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, загварын ашиглалт, хөгжүүлэлтийг сайжруулах, Монголбанкны мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллав. 

Хаалтын уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ОУВС-гийн техник туслалцааны багийнханд хандаж мэргэжлийн дэмжлэг, зөвлөгөө үзүүлсэнд талархал илэрхийлж, мөнгөний бодлогын тогтолцоог боловсронгуй болгох, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлоход энэхүү хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, мөнгөний бодлогын шинжилгээ, эдийн засгийн төсөөллийн аргачлалыг сайжруулах, бодлогын шийдвэр гаргалтын чанарыг дээшлүүлэх, мөнгөний бодлогын хэрэгслүүдийг боловсронгуй болгож, шилжих механизмыг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтой болохыг онцоллоо.  

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Oct 28, 2026

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ