НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголбанк Tether компанитай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Монголбанк Tether компанитай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв

2026 оны 10-р сарын 3
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар  “USDT” стэйблкойныг гаргагч “Tether limited” санхүүгийн технологийн компанийн төлөөлөгч Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн захирал Куини Ле, Ази, Номхон далайн бүсийн Токенизацийн тэлэлт хариуцсан захирал Жед Назиф нарыг хүлээн авч уулзан санхүүгийн зохицуулалт, лицензжүүлэлтийн бодлого, хамтын ажиллагааны боломж сэдвээр санал солилцов. Tether нь крипто зах зээлийн өндөр хэлбэлзлээс хамгаалах, уламжлалт мөнгөн тэмдэгтийг дижитал хэлбэрт шилжүүлэх гүүр болох зорилгоор 2014 онд байгуулагдаж, блокчэйн технологид суурилсан, дэлхийн анхны стейблкойн болох USDT-ийг гаргасан нь өнөөдөр дэлхийн 3 дахь том крипто хөрөнгө болсон бөгөөд стейблкоины зах зээлийн 61 хувийг дангаараа эзэлж байна.   

USDT-ийн ханш нь АНУ-ын доллартай 1:1 харьцаатай уягддаг буюу 1 USDT нь үргэлж 1 ам.доллартай тэнцүү байх зорилготой бөгөөд зах зээлд гаргасан USDT болгоны ард Tether компани яг ижил хэмжээний бодит ам.доллар, АНУ-ын засгийн газрын богино хугацаат бонд болон бусад өндөр хөрвөх чадвартай хөрөнгийг нөөцөд байршуулдаг тул Дэлхийн хамгийн өндөр хөрвөх чадвартай, хамгийн их арилжаалагддаг дижитал хөрөнгөд тооцогддог. Өдөрт дунджаар 43 тэрбум ам.долларын дүн бүхий 23 сая ширхэг USDT-ийн гүйлгээ тогтмол хийгдэж байна. Тус компани мөн Швейцарт хадгалагдаж буй биет алтан гулдмайгаар баталгаажсан Tether Gold (XAUT) токеныг зах зээлд гаргасан байдаг байна. Төлөөлөгчид тус компанийн талаар: "Хүртээмжтэй, аюулгүй бөгөөд үр ашигтай санхүү, харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтцийг бий болгох эрхэм зорилгынхоо хүрээнд Tether нь санхүүгийн үйлчилгээ дутагдалтай иргэд, бүлгүүдэд зориулсан тогтвортой, уян хатан дэд бүтцийг бий болгоход анхаарч, дэвшилтэт блокчейн болон рeer-to-peer (P2P) технологийг ашиглан уламжлалт санхүүгийн систем болон төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) боломжуудыг холбох гүүр болохын төлөө ажиллаж байна." хэмээн дурьдлаа. 

Энэхүү уулзалтаар Tether компанитай цаашид гадаад төлбөр тооцоонд USDT стэйлбкойныг ашиглах боломжийн талаар хэлэлцэж, Монгол улсад гаргах дотоодын стейблкойны бодлогын чиглэл, зохицуулалтыг бий болгох хүрээнд туслалцаа үзүүлж хамтран ажиллахаар тохиролцсон ба тус компаний зүгээс Монгол улс дахь хөрөнгө тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүн болон алтыг токенжуулах талаар санал болгов.  

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Oct 28, 2026

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ