НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
МЭДЭЭ

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо

2026 оны 6-р сарын 18
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Бүгд Найрамдах Латви Улсын нийслэл Рига хотноо өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо. Энэ удаагийн жилийн уулзалт нь “Хувьсамтгай байдлаас уян хатан байдал руу” (From Volatile to Versatile) сэдвийн дор болж, дэлхийн эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн сорилт, боломжууд, тогтвортой хөгжлийн асуудлуудыг хэлэлцлээ. Уулзалт, форумын үеэр Монголбанкны төлөөлөгчид олон улсын санхүүгийн байгууллагууд, Төв банкнууд болон тэргүүлэх арилжааны банкны удирдлагуудтай хоёр талын уулзалтууд хийж, Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийнхээ талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Олон улсын банк санхүүгийн томоохон байгууллагуудтай хийсэн дээрх уулзалтуудын үр дүнд Монголбанкнаас гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэд хэдэн боломжит чиглэлийг тодорхойллоо. Тухайлбал, гадаадын банкнуудтай харилцах дансны хамтын ажиллагааг өргөжүүлэх, ICBC Standard Bank-тай репо хэлцлийн чиглэлээр хамтран ажиллах, Frontclear байгууллагатай деривативын нэтингийн зохицуулалт болон валютын эрсдэлийг хеджлэх боломжийг судлах, мөн Голланд улсын TCX сантай своп хэлцлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар нарийвчилсан хэлэлцээ өрнүүлэхээр тохиролцсон зэрэг нь чухал үр дүнтэй ажил болов.

ЕСБХБ-ны жилийн уулзалт нь гишүүн орнуудынхаа Төв банкнуудаас гадна олон улсын банк, санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдийг нэгтгэж, бодлогын чиглэлээр санал солилцох, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх улмаар хөрөнгө оруулалт татах зэрэг өргөн боломжийг нээж өгдөг томоохон уулзалт бөгөөд Монголбанк энэ уулзалтад оролцсоноор бодлого, үйл ажиллагаагаа танилцуулснаас гадна санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, эрсдэлийн удирдлагын орчин үеийн арга хэрэгслийг нэвтрүүлэх чиглэлээр шинэ боломжуудыг нээснээрээ чухал ач холбогдолтой байлаа.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа