НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт "Тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт "Тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо

2026 оны 8-р сарын 20
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын албан ёсны тусгай арга хэмжээ болох “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр /2026.08.19/ оролцлоо.

Хоёр өдөр үргэлжлэх тус форумаар Монгол Улсын газар, ус, бэлчээр, уур амьсгал, биологийн олон янз байдлын зорилтуудыг бодит хөрөнгө оруулалттай холбох бодлого, санхүүгийн шинэ хэрэгсэл, түншлэлийн боломжуудыг хэлэлцэж байна. Түүнчлэн байгаль хамгааллын урт хугацааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон зах зээлд суурилсан санхүүгийн хэрэгслүүдийг үр ашигтай уялдуулах асуудалд анхаарч байна.

Форумын нээлтийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ, уур амьсгал, байгаль орчны эрсдэл нь эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, улмаар үнийн болон санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүйг онцоллоо. Иймээс эдгээр эрсдэлийн эдийн засаг, санхүүгийн салбарт дамжих сувгийг зөв тодорхойлж, эрсдэл даах чадвартай, тогтвортой санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх нь бодлогын чухал чиглэл болж байна.

Улс орнууд газар зүйн байршил, хөгжлийн түвшин, эдийн засгийн бүтэц, боломж нөөцөөрөө ялгаатай хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлоос үүдэх сорилт нь улсын хил, аль нэг байгууллагын чиг үүргийн хүрээнээс давсан нийтлэг асуудал юм. Тиймээс энэ сорилтыг аль нэг улс, байгууллага дангаараа шийдвэрлэх боломжгүй бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, нэгдсэн шийдэл чухал болохыг форумын үеэр онцлов.

“Сорилтууд маань нийтлэг учраас шийдлээ ч бид хамтдаа бүтээх ёстой. Тийм ч учраас бид бүгд энд нэг зорилгоор нэгдэж, хуран цуглараад байгаа юм” хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт тодотголоо.

Энэхүү хамтын хүчин чармайлтад санхүүгийн салбар чухал үүрэгтэй. Доройтсон газрыг нөхөн сэргээх, усны аюулгүй байдлыг бэхжүүлэх, экосистемийг хамгаалахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд санхүүжилт нь бодлого, санаачилгыг бодит ажил болгох гол хөшүүргийн нэг юм. Иймд төсвийн эх үүсвэр, хувийн хэвшлийн хөрөнгө болон олон улсын хөгжлийн санхүүжилтийг үр ашигтай уялдуулах нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа