НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

2026 оны 10-р сарын 1
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2026 оны есдүгээр сарын 29-ний өдөр боллоо. Хурлаар Монгол Улсын Их Хурлаас баталсан Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журамд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хууль, эрх зүйн орчны хэрэгжилт, Монголбанкны дунд хугацааны стратеги, дотоод хяналт шалгалт болон хөндлөнгийн аудиттай холбоотой асуудлуудыг хэлэлцэв. 

Хяналтын зөвлөлийн гишүүд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн хэрэгжилт, үр дагаварт хийж буй үнэлгээнд тусгах санал, анхаарах асуудал болон холбогдох зохицуулалтын хэрэгжилт, үр нөлөөний талаар санал солилцлоо. Мөн Монголбанкны 2026–2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүний тэргүүлэх чиглэл, зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцаж, стратегийн хэрэгжилтэд анхаарах асуудлуудыг ярилцлаа. Үүний зэрэгцээ дотоод хяналт шалгалтын 2026 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцэж, тайлант хугацаанд хэрэгжүүлсэн ажил, хяналт шалгалтын үр дүн болон цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо. 

Түүнчлэн Монголбанкны жилийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх байгууллагыг сонгон шалгаруулах ажлын явцтай танилцаж, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд холбогдох асуудлуудыг хэлэлцэв. Хурлын төгсгөлд Хяналтын зөвлөлийн дотоод үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо. 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Oct 28, 2026

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ