НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
"Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгууллаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

"Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгууллаа

2026 оны 4-р сарын 30
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 2026 оны 3-р сарын 18-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 4-р сарын 28-ний өдөр “MSE hall” сургалт, үйлчилгээ, мэдээллийн төвд танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Тооллогын комисс “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүчин төгөлдөр ирцтэйгээр эхэлж буйг мэдэгдсэнээр хурал эхэлсэн бөгөөд хурлыг Сангийн дэд сайд Б.Хулан даргалан явуулсан юм.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд компанийн 2025 оны санхүү, үйл ажиллагааны тайлан болон 2026 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат танилцууллаа.

Түүнчлэн ТУЗ-ийн тайлан, компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг ТУЗ-ийн дарга Д.Тогтохбаяр танилцуулсны дараа хурлын дарга болон биржийн удирдлагууд хувьцаа эзэмшигчдийн асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн.

Үүний дараа санал хураалтын үйл явц үргэлжилсэн бөгөөд хуралд нийт 242,549,108 ширхэг хувьцаа эзэмшиж буй 93 хувьцаа эзэмшигч хуралд оролцсоноор, хурлын ирц 69.18%-тай байлаа.

Ирц баталгаажсан хүчин төгөлдөр хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, ердийн аргаар санал хураан шийдвэрлэлээ.

Тооллогын комиссын тогтоолоор:

-Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах асуудалд хуралд оролцсон хувьцаа эзэмшигчийн 98.44% буюу 238,679,882 ширхэг хувьцаатай 53 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар хүчинтэй санал өгсөн. Үүнээс 99.998% зөвшөөрсөн, 0.002% татгалзсан, 0% түдгэлзсэн.

-Компанийн 2026 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах асуудалд хуралд оролцсон хувьцаа эзэмшигчийн 98.44% буюу 238,679,882 ширхэг хувьцаатай 53 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар хүчинтэй санал өгсөн. Үүнээс 99.997% зөвшөөрсөн, 0.002% татгалзсан, 0.001% түдгэлзсэн байна.

Үйл ажиллагааны төгсгөлд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дарга Сангийн дэд сайд Б.Хулан хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж, хурлыг албан ёсоор хаалаа.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.26/ өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Aug 26, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа