НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Азийн Давос: Б.Батцэцэг Монголыг төлөөлж оролцоно
МЭДЭЭ

Азийн Давос: Б.Батцэцэг Монголыг төлөөлж оролцоно

2026 оны 6-р сарын 9
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Японы эдийн засаг, бизнесийн тэргүүлэх хэвлэл болох Nikkei Inc.-ээс “Nikkei Forum: Future of Asia” арга хэмжээг 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн. Товчхондоо Азийн нэр хүндтэй олон улсын форум юм.

Энэхүү форумд Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд, сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд, нэр хүндтэй эдийн засагчид, академик хүрээний төлөөлөл оролцож, бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, геополитик, цахим хөгжил, тогтвортой хөгжлийн асуудлаар хэлэлцдэг.

Форум нь Ази тивийн хөгжлийн стратегийн асуудлаарх хамгийн нөлөө бүхий уулзалтуудын нэг гэж тооцогддог бөгөөд “Азийн Давос” хэмээн нэрлэгдэх нь бий.

Nikkei-ийн тодорхойлсноор тус форум нь “Азийн ирээдүйн талаар улс төр, эдийн засаг, академийн манлайлагчид чөлөөтэй санал солилцдог платформ” юм. Азийн орнуудын төр засгийн тэргүүнүүд, нөлөө бүхий бизнес эрхлэгчид болон эрдэмтэн судлаачид АНУ-Хятадын өрсөлдөөн, геополитикийн нөхцөл байдал, эдийн засгийн интеграц, нийлүүлэлтийн сүлжээ (supply chain), ногоон шилжилт, хиймэл оюун ухаан зэрэг тулгамдсан сэдвүүдээр нээлттэй яриа өрнүүлдэг.

Ази-Номхон далайн бүс нутагт тулгарч буй асуудлууд, дэлхийн тавцанд гүйцэтгэх Азийн үүрэг оролцооны талаар удирдагчид чөлөөтэй санал бодлоо солилцож, гарц шийдэл эрэлхийлдэг.

Форумын онцлог:

  • Жил бүр Токио хотноо зохион байгуулагддаг

  • Улс төр, эдийн засгийн өндөр түвшний оролцогчидтой

  • Ази дахь эдийн засгийн бодлого, интеграц, геополитикийн чиг хандлагыг хэлэлцдэг

  • Япон болон Азийн бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар чухал дохио өгдөг

31 дэх удаагийн Азийн Давос энэ сарын 10-11-нд Японы Токио хотод зохион байгуулж байна. Энэ удаагийн форумын сэдэв: “Working together for a more resilient and prosperous Asia”. Монголчилбол, “Илүү тогтвортой, чинээлэг Азийн төлөө хамтран ажиллах нь"

Хэлэлцэх гол асуудлууд

  • Дэлхийн шинэ геополитикийн нөхцөл

  • АНУ-Хятадын өрсөлдөөн

  • Бүс нутгийн эдийн засгийн интеграц

  • Хангамжийн сүлжээ

  • Эрчим хүч, ногоон шилжилт

  • Хиймэл оюун ухаан ба кибер аюулгүй байдал

  • ASEAN болон Азийн хамтын ажиллагаа

"Nikkei forum"-д Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголын төлөөлж оролцож байгаа юм. Энэхүү форумын Монгол үзүүлэх ач холбогдлыг нь сонирхуулбал, эдийн засгийн хувьд:

  • Япон болон бусад оронтой хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаа нэмэгдэх боломж

  • Монгол Улсын эдийн засгийн боломжууд болон төслүүдийг сурталчлах платформ

  • Азийн нийлүүлэлтийн сүлжээнд Монголын оролцоог нэмэгдүүлэх боломж

  • Ардчилал, чөлөөт зах зээл, бүс нутгийн тогтвортой байдлын талаарх Азийн яриа хэлэлцээнд хувь нэмэр оруулах боломжтой.

Гадаад харилцааны хувьд:

  • Монгол Улс Зүүн хойд Азийн яриа хэлэлцээнд идэвхтэй оролцогч гэдгээ харуулна

  • Монгол-Японы “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

  • ASEAN болон бүс нутгийн улсуудтай харилцаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэнэ

  • “Гуравдагч хөрш”-ийн идэвхитэй бодлогоо хэрэгжүүлэх

  • Бүс нутгийн геополитикийн асуудлаар Монголын байр суурийг танилцуулах боломж олгоно.

Товчходоо, форум нь дэлхий дахинд тохиолдож буй өөрчлөлтүүд, ялангуяа бүс нутгийн эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, технологийн шинэчлэлд чиглэсэн хамтын шийдлийг эрэлхийлэхэд гол ач холбогдлоо чиглүүлж байна. Монгол Улсын хувьд энэ нь хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Азийн эдийн засгийн нийлүүлэлтийн сүлжээнд байр сууриа бэхжүүлэх боломж болдог.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Sep 2, 2026

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа