НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц  бэлэглэжээ!
АНАЛИЗ

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц бэлэглэжээ!

7 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэж гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шоронд ял эдлэж байхад нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар өөрийн биеэрээ очиж суллуулж байсан билээ.

Тухайн үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн захирамжаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэг байгуулагдсан болохыг ч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоо хэвлэлийнхэнд мөн мэдээлж байв.

Тэгвэл УДШ-д нөлөөлөх замаар алуурчин Т.Чимгээг суллуулсныхаа дараа нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөнөөс хоёр ч удаа орон сууц олгосон баримтыг дэлгэж байна. УДШ-ээс Т.Чимгээг цагаатгаагүй. Харин эрүүдэн шүүлгүйгээр мөрдөн шалтгалт явуулахыг прокурорт даалгасан байдаг. Энэ нь Т.Чимгээ С.Зоригийн аллагын сэжигтэн хэвээрээ гэсэн үг юм.

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн А/31  захирамж гаргаж, Т.Чимгээд СХД-ийн 8-р хороо буюу Баянхошуунд 39.4 м.кв 2 өрөө орон сууц олгосон байна. Нийслэлийн Засаг даргын нөөцөөс 128.709 төгрөг гаргахыг Тамгын газрын дарга асан Т.Амгаланд даалгажээ.

Тэгвэл үүнээс 4 жилийн өмнө Д.Сумъяабазарыг хотын даргаар ажиллаж байх үед НЗДТГ-аас хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн газрыг орон сууцаар арилжих гэрээний хүрээнд Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайзын 5а гудамжны 264 тоот 590 м.кв газрыг ХУД-ийн 21-р хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1054-р байрны хоёр өрөө орон сууцаар сольсон байна. Хачирхалтай нь, тэрхүү хоёр өрөө байрыг газар өмчлөгч иргэнд биш С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх гурван шатны шүүхийн яллагдагч Т.Чимгээд олгосон нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Ийнхүү Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үед С.Зоригийн аллагын гол сэжигтэн Т.Чимгээд хоёр удаа, хууль бусаар татвар төлөгчдийн хөрөнгөөр орон сууц олгосон нь багагүй анхаарал татаж байна. Өнөөдөр хямд хүүтэй, урт хугацаатай ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан 40 гаруй мянган иргэн дугаараа хүлээж сууна.

Атал онц ноцтой хэргийн сэжигтэн Т.Чимгээд Л.Оюун-Эрдэнэ хоёр ч удаа орон сууц бэлэглэсний ард "захиалагч"-ийн бэлэг байх хардлага төрүүлж байна.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг тагнуулын ажилтнууд гүйцэтгэх ажиллагаагаар С.Зоригийн амь насыг хөнөөснийг тогтоож, улмаар хохирогчтой хамтран амьдарч байсан Б.Булганыг хамжигч гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Гэвч, энэ хэрэг дээр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд биш харин ялтнуудын өмгөөлөгч шиг ажилласан хүн бол Ц.Нямдорж. Улмаар Ц.Нямдорж Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулахад нөлөөлсөн гэх хардлага бий.

Учир нь, тухайн үед Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлах үед Ц.Нямдорж түүнийг эргэж тойрч явсан зураг нь хүртэл цацагдсан. Тиймээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхэд нөлөөлж суллуулахад Ц.Нямдорж ямар үүрэгтэй байсныг ч шалгах цаг болсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай алсан, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг  бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын 4 хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийн амь наснаас хөнөөснөөс гадна О гэх иргэнийг гэр бүлтэй нь галдан шатаасан хэрэгт буруутгагдан шүүхээс онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож байсан билээ. Харин УДШ-ээс 2017 оны наймдугаар сард анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа  нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэж байв.

Б.БАТ

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Х.Нямбаатар хотын даргаасаа огцорсон, мөн АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан учраас нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой болсон. Харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргаар хэн сонгогдох нь анхаарал татаж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэд, хэдэн хүний нэрс бичигдэх болсон. Тэдгээрээс нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь Б.Пүрэвдагва. Тэрбээр Н.Учрал болон Д.Амарбаясгалан нарын дундын хувилбараар хотын даргын суудалд заларсан. Тэр тусмаа түүнийг Д.Амарбаясгалангийн баг, фракц дэмжиж байгаа. Тухайлбал, Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөх Ү.Амарбат нь Д.Амарбаясгаланг спикер байх үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв. Тэрчлэн Д.Амарбаясгаланг МАН-ын генсек байх үед хэвлэлийнх нь нарийн бичгийн дарга байсан Ц.Чулуунзагд хотын шинэ даргын пиар, сурталчилгааг хариуцаж буй. Ингээд харахаар үндсэндээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт алдсан нийслэлийн МАН-ын даргын суудлаа Д.Амарбаясгалан авах бололтой.

Oct 6, 2026

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна