НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Оюу Толгойн гэрээний шударга бус заалтыг өөрчлөх Ерөнхий сайд Г.Занданшатарын шаардлагын талаар  “The Times” онцолжээ
МЭДЭЭ

Оюу Толгойн гэрээний шударга бус заалтыг өөрчлөх Ерөнхий сайд Г.Занданшатарын шаардлагын талаар  “The Times” онцолжээ

2026 оны 3-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто группийн зэсийн группийн захирал Кэйти Жексон тэргүүтэй албаны бусад хүмүүстэй өнгөрсөн даваа гарагт уулзаж, Оюу Толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг 60 хувиас доошгүй байлгах, зээлийн хүүг бууруулж, менежментийн төлбөрийг багасгах гэх зэрэг маш бодитой саналуудыг тавьсан. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний энэхүү байр суурийг дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд онцлоод байна. Тэдгээрээс “The Times” сонинд нийтлэлээс та бүхэнд товчлон хүргэж байна.

“The Times”: Монгол Улсын Засгийн газар Rio Tinto компанийн 18 тэрбум ам.долларын зэсийн уурхайн төслийн “шударга бус” нөхцөлийг дахин хэлэлцэхийг зорьж, маш тодорхой байр суурийг илэрхийлж байна.Энэ оны зургаадугаар сард Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар сонгогдсон Гомбожавын Занданшатар даваа гарагт Rio Tinto-ийн зэсийн салбарын тэргүүн Кэти Жэксон-той уулзаж, одоогийн гэрээг “шударга бус” талаар байр сууриа илэрхийлээд таван утга бүхий шаардлага тавьжээ. Монголын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ, цахим орчинд нийтлэгдсэн бичлэгтээ “энэ бүх нөхцөл байдал Монголын ард түмэн болон парламент хууртагдаж байгаа мэт санагдаж байна” гэж хэлсэн байна.

2009 оны гэрээний дагуу Монголын Засгийн газар уурхайг 34 хувь эзэмшдэг бөгөөд энэ нь төрийн өмчит Эрдэнэс Монгол компаниар дамжин хэрэгждэг. Rio Tinto-ийн хамгийн том зэсийн төсөл болох Оюу Толгой 2011 онд ил уурхайн олборлолтоо эхлүүлж, одоо хүдрийн ихэнх нөөц байрладаг гүний уурхайн олборлолтоо нэмэгдүүлж байна. Энэхүү уурхай нь дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг бөгөөд жилд ойролцоогоор 500,000 тонн зэс үйлдвэрлэдэг.

Монголын Засгийн газар уурхайг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын өөрийн хувийг санхүүжүүлэхийн тулд Rio Tinto-оос олон тэрбум ам.долларын зээл авсан бөгөөд уг зээлийн хөвөгч хүү одоогоор ойролцоогоор 11.3 хувь байна.  Засгийн газар одоо уг зээлийн хүүг бууруулах болон төслийн жил бүрийн менежментийн төлбөрийг багасгах зорилготой байна “ гэжээ. Оюу Толгойн гэрээний шударга бус заалтыг өөрчлөх Ерөнхий сайд Г.Занданшатарын шаардлагын талаар  “The Times” сониноос гадна “The Wall street journal”,  “Reuters”, “Financial times”, “Bloomberg” зэрэг дэлхийн ТОП хэвлэл мэдээллийн байгууллагууд онцлон мэдээлсээр байна.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Sep 2, 2026

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа