НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Польш улс Коммунист намыг албан ёсоор хориглолоо
МЭДЭЭ

Польш улс Коммунист намыг албан ёсоор хориглолоо

2025 оны 12-р сарын 4
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Польшийн Үндсэн хуулийн цэц Улсын Коммунист намын (Польшийн Бүгд Найрамдах Улсын Коммунист Нам) үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргав. Цэцийн тайлбарласнаар тус намын хөтөлбөр, үзэл суртал нь Үндсэн хууль зөрчиж байгаа аж.

Шүүх онцлохдоо “коммунизмын гэмт хэргийг магтан дэвшүүлдэг нам Польшийн хууль эрх зүйн системд орших зайгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Энэхүү шийдвэрийн дагуу 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн тухайн нам үндсэндээ тарж, татан буугдахаар болж байна.

Намыг татан буулгах санал, шалгалтын ажиллагаа хэдэн жилийн өмнөөс үргэлжилж байгаа. Ерөнхий прокурор уг асуудлыг анх 2020 онд хөндөж тавьсан юм.

Харин энэ оны 11-р сард Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцки дахин Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан байна.

Хэдийгээр улс төрийн оролцоо нь бага, нөлөө сул байсан ч Польшийн Коммунист нам хэдэн зуунаас мянга орчим гишүүнтэй байсан гэж янз бүрийн тооцоонд дурджээ.

 Ш.ОЮУНБАТ

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Oct 28, 2026

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ