НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Оюутолгойн 66%-ийг авах заргад "Селена-М" компани “Русал”-ыг төлөөлнө
АНАЛИЗ

Оюутолгойн 66%-ийг авах заргад "Селена-М" компани “Русал”-ыг төлөөлнө

15 цагийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Оросын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Русал” компани Рио Тинто-гийн эсрэг зарга үүсгээд байгаа.

ОХУ-ын Калининград мужийн Арбитрын шүүх заргыг “Русал”-ын талд өнгөрсөн оны сүүлээр 12-р сард шийдвэрлэсэн. Рио Тинто энэхүү шийдвэрийг хүлээн  зөвшөөрөлгүй давж заалдсан. Давж заалдах шүүх хурал өнгөрсөн 9-р сарын 7-нд болж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Ингэснээр Рио Тинто группын “Русал”-д учруулсан хохирлын төлбөрт 1,278 тэрбум ам.доллар төлөх шийдвэр хэвээр үлдэж байгаа юм. Харин “Русал” компани заргын эхнээс мөнгөн дүнг сонирхоогүй харин Рио Тинто-гийн “Оюутолгой”-д эзэмшиж буй 66%-ийг авах хувилбарыг гаргаж тавьсаар өнөөг хүрсэн.

Шинэ мэдээллээр “Русал” компанийн энэ заргыг цаашид олонд төдийлөн танигдаагүй “Селена-М” гэсэн компани төлөөлөн үргэлжлүүлэхээр шүүхэд хүсэлт өгөөд байгаа юм байна.

Давж заалдах шүүх хурлын шийдвэрийг Оросын зарим хэвлэлд “Хөнгөн олз” гэж гарчигласан нь оросуудын Монголд орж ирсэн барууны том хөрөнгө оруулалтыг хөөн гаргаж, өөрсдөдөө эзэн суух хүсэлтэйг илэрхийлнэ.

“Русал”, Рио Тинто хоёрын зарга 2022 онд эхэлсэн. “Русал” нь Австралийн Гладстон дахь хөнгөн цагааны Queensland Alumina Limited (QAL) компанийн 20%-ийг эзэмшдэг байсан. Үлдсэн 80% нь Рио Тинтогийнх. 2022 онд ОХУ Украиныг түрэмгийлсэний дараа барууны орнууд Оросын компаниудын эсрэг хориг тавьсан. Энэ хоригийн улмаас “Русал” QAL дахь 20% алдсан бөгөөд уг компани 100% Рио-д шилжсэн. “Русал”-ын зүгээс Рио-гийн энэ алхам нь бизнесийн гэрээг зөрчсөн үйлдэл гэж үзэн Австралийн шүүхэд хандсан ч Австралийн шүүхийн шийдвэр Рио-гийн талд гарсан. Австралийн шүүхийн шийдвэр эцэслэгдсэний дараа 2025 онд “Русал” нутагтаа арбитрын шүүхэд хандсан зарга нь ийнхүү үргэлжилж байгаа юм.

Сонирхолтой нь Австралийн шүүхэд хандсан заргын агуулга нь 20%-ийн эрхээ хамгаалах байсан бол Калининград мужийн шүүхэд хандсан заргын агуулгад Монголын Оюутолгой орд дахь Рио-гийн эзэмшлийг татан оруулсан.

“Русал”-ын нэрийн өмнөөс заргыг үргэлжлүүлэх “Селена-М” нь активын маргааныг шийдвэрлэх, компанийн хямралын үед хуулийн үйлчилгээ үзүүлэх, өр барагдуулах, дампуурлын процессийг дуусгах, өрийн менежмэнт хийх зэрэг үйлчилгээгээр дагнасан хуулийн компани юм.

“Русал”-д Оюутолгойн 66%-ийг авах боломж бий эсэх талаар Оросын хуульчид байр сууриа илэрхийлсэн байна.

Pen & Paper компанийн өмгөөлөгч Денис Драгунов: “Заргын процесст гуравдагч этгээдийг татан оролцуулж байгаа нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд илүү амар байлгах гэсэн болов уу, энд гадаад орон дахь хөрөнгийн асуудал хөндөгдөж байна, мөн хоригийн улмаас олон зүйл хязгаарлагдмал байгааг бодолцсон байх.

“Яковлев и партнеры” компанийн түнш Алина Тарасова: Энд магадгүй урьдчилсан мөнгөн тохироо хийгдсэн байх, тодорхой мөнгөн дүнг одоо аваад цаашдын процесст шаардагдах зардлыг гуравдагч этгээд хариуцахаар байж болох юм. Гадаад орон дахь хөрөнгийн маргаан бол урт хугацааны хэлцэл шаарддаг ажил.

“Ляпунов Терехин и партнеры” компанийн түнш Анастасия Ляпунова: Монголын хөрөнгөд хүрэх хууль эрх зүйн боломж байгаа. Эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх Монгол-Оросын хооронд 1999 онд байгуулсан гэрээнд хоёр улсын иргэний шүүхийн шийдвэрийг харилцан зөвшөөрөх тухай заалт бий. Гэхдээ Монголын шүүх энэ асуудал Монголын эрх ашигт хамаарах эсэхийг шийдэх, мөн хариуцагчийн эрх ашгийг хамгаалах эсэх талаар шийдвэр гаргах учиртай. Монгол Улсын Засгийн газрын Рио Тинтотой байгуулсан гэрээгээр аль нэг тал нь хувьцаагаа гуравдагч этгээдэд шилжүүлэхээр бол эхлээд бусад хувьцаа эзэмшигчдэдээ ижил нөхцөлөөр санал болгох ёстой. “Русал”-ын тохиолдолд Рио-гийн эзэмшил хувийг авах гэдэг нь бодит зүйл гэхээсээ илүүтэй хохирлоо бүрэн төлүүлэх гэсэн хөшүүрэг гэж харагдаж байна.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Х.Нямбаатар хотын даргаасаа огцорсон, мөн АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан учраас нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой болсон. Харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргаар хэн сонгогдох нь анхаарал татаж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэд, хэдэн хүний нэрс бичигдэх болсон. Тэдгээрээс нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь Б.Пүрэвдагва. Тэрбээр Н.Учрал болон Д.Амарбаясгалан нарын дундын хувилбараар хотын даргын суудалд заларсан. Тэр тусмаа түүнийг Д.Амарбаясгалангийн баг, фракц дэмжиж байгаа. Тухайлбал, Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөх Ү.Амарбат нь Д.Амарбаясгаланг спикер байх үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв. Тэрчлэн Д.Амарбаясгаланг МАН-ын генсек байх үед хэвлэлийнх нь нарийн бичгийн дарга байсан Ц.Чулуунзагд хотын шинэ даргын пиар, сурталчилгааг хариуцаж буй. Ингээд харахаар үндсэндээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт алдсан нийслэлийн МАН-ын даргын суудлаа Д.Амарбаясгалан авах бололтой.

Oct 6, 2026

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна